No menu items!
HomeОнцлохЦ.Билэгтсайхан: 2, 3 удаа давтан халдвар авсан тохиолдлууд байна

Ц.Билэгтсайхан: 2, 3 удаа давтан халдвар авсан тохиолдлууд байна

-

Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Манай улсад ковид-19 халдварын Омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. ХӨСҮТ-өөс хийсэн тандалтаар зургадугаар сарын сорьцод BA.4, BA.5 гэсэн дэд хэв шинжүүд тодорхойлогдсон.

Эдгээр нийлээд 10 хувь байсан бол долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай тодорхойлогджээ. Энэ дэд хувилбар давамгайлж халдвар үүсгэж байна гэсэн үг. Тархварзүйн анализ хийж уг хувилбарын онцлогийг тодорхойлсон. Нууц үе 2,4 хоног, нийт халдвар авсан хүмүүсийн 3/4 нь анх удаа, 1/4 нь давтан халдвар авсан байна.

2, 3 удаа давтан халдвар авсан тохиолдлууд байна. Оны өмнө тархсан альфа, дельта хувилбар, оны дараа тархсан омикроны BA.1, BA2 хувилбаруудаар өвдсөн хүн дахиж өвдөх тохиолдлууд байна. Давтан өвдөж байгаа хугацаа нь 6,6 сар. Энэ хугацаа нь халдварын дархлаа, вакцины дараах дархлаа, эсрэг биеийн түвшин буурч байгаа хугацаатай тохирч байна. Өөрөөр хэлбэл зургаан сарын дараа дахин халдвар авах эрсдэлтэйг энэ тоо харуулж байна.

18-39 насны бүлэг халдварт хамгийн ихээр өртөх эрсдэлтэй.

BA.4, BA.5 хувилбаруудын эмнэлзүйн онцлог нь томуу, ханиадны шинжүүд, амьсгалын дээд замын шинжүүд тод илэрч байна. Тухайлбал, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг томуу, томуу төст өвчний үед илэрдэг шинжүүд тод илэрч байна” гэлээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд