ХОМ: Тэрбумын хөрөнгөтэй гишүүд

0
291

АТГ-аас төрийн өндөр албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгосон. Үнээс тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүдийг онцолж байна.

Ш.Адьшаа гишүүн 4 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

Түүний орлого өмнөх жилийнхээс буурч, 344 сая болжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь мөн 62 саяар буурчээ. Нийт 4,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай. Мөн 882 сая төгрөгийн үнэ бүхий автомашинууд, 969 сая төгрөгийн хурдан удмын 57 адуутай. Түүнчлэн 890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд хадгаламжийн үлдэгдэл нь нэг тэрбум 649 сая төгрөг гэжээ. 

Г.Амартүвшин

Түүний орлого 79 сая болж, өмнөх оныхоосоо 147 саяар буурсан байна. Тэрбээр 7 тэрбум 43 саяар үнэлэгдэх 5 нийтийн орон сууц, 3 авто зогсоолтой. Амины орон сууцгүй аж. Мөн 480 саяын машинууд, 12 саяын мал, 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 122 сая төгрөгтэй гэжээ.

Ц.Анандбазар

Түүний өөрийн орлого 49 сая, гэр бүлийн нийт орлого 66 сая аж. 2 амины орон сууц, нэг нийтийн орон сууц нь 7 тэрбум 680 саяар үнэлэгдэнэ. 953 саяын машинууд, 1,3 тэрбумын мал, 800 саяын үнэт эдлэлтэй. Түүний хадгаламж өмнөх оныхоос огцом өссөн үзүүлэлттэй байна.

Зургаан тэрбумын хадгаламжтай гишүүн

Ж.Ганбаатар гишүүний орлого нь 187 сая, гэр бүлийн орлого нь 384 сая аж. Тэрбээр нэг тэрбум 116 саяар үнэлэгдэх 3 нийтийн орон сууц, 530 саяын машинууд, 520 саяын газар, 15 саяын үнэт эдлэлтэй аж. Түүний хадгаламж 2 тэрбум гаруйгаар буурсан бөгөөд 6 тэрбум 466 сая болжээ.

Д.Өнөрболор

Түүний өөрийн орлого 2020 онд 401 сая байсан бол буурч 63,3 сая болжээ. Тэрбээр 15 тэрбум 289 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, 272 саяын машинууд, 499 саяын газар, 150 саяын үнэт эдлэлтэй.

Хадгаламж дахь мөнгө долоон тэрбум 572 сая байсан бол нэг тэрбум 978 сая болжээ. 

С.Бямбацогт

Түүний орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого нэг тэрбум төгрөгөөс 501 сая төгрөг болж буурсан байна. Үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө гурван тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 200 сая төгрөгийн газартай, 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 219 сая төгрөгийн хадгаламжтай аж.

Н.Учрал

Түүний орлого 803 сая болж өмнөх оныхоос 158 саяар буурсан бол гэр бүлийн орлого нь өсөж 196,8 сая болжээ. Тэрбээр 3 тэрбум 565 саяын үл хөдлөх хөрөнгө, 685 саяын машин, 31 саяын мал, 150 саяын газар, 85 саяын үнэт эдлэлтэй аж. Хадгаламжиндаа 1 тэрбум 664 сая төгрөгтэй гэжээ.

Гурван тэрбум 700 саяын үнэт эдлэлтэй гишүүн

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн орлого 891 сая болж нэмэгджээ. Гэр бүлийн орлого нь 160 саяар нэмэгдэж 220 сая болсон байна. Тэрбээр амины орон сууцгүй бөгөөд 180 саяар үнэлэгдэх нэг нийтийн оорон сууц, 930 саяын машинууд, 890 саяын мал, 3,7 тэрбумын үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 1,3 тэрбум төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.