Ким Жон Ун: АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бэлэн 

0
198

БНАСАУ цөмийн дайнаас сэргийлэхэд хүчээ дайчлахад бэлэн байна гэж тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв.

Лхагва гарагт Солонгосын дайн (1950-1953 он) дууссаныг ойг тохиолдуулан үг хэлэхдээ тэрбээр ийнхүү мэдэгджээ. Тус улс долоо дахь цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж магадгүй гэсэн таамаглалын үеэр ийнхүү тайлбар хийв.

Мөн АНУ-тай ямар ч цэргийн сөргөлдөөнд бүрэн бэлэн байгаагаа нэмж онцолсон гэж төрийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлэв.

“Шаардлагатай бол Пхеньян цөмийн хэрэгслээ дайчлахад бэлэн байгаа бөгөөд хэрэв “АНУ БНАСАУ-ын язгуур эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж, түүний аюулгүй байдалд халдсаар байвал” энэ нь илүү том хямрал үүсгэнэ” гэж Ким Жон Ун нэмж онцолсон байна.

Хойд Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгчийн хэлснээр тус улс энэ жил урьд өмнө байгаагүй олон буюу 31 пуужин туршсан байна. 2019 онд 25 пуужин туршиж байжээ. Өнгөрсөн зургадугаар сард Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авч, өөрийн найман пуужинг харвасан юм.

Эх сурвалж: BBC