No menu items!
HomeЭрүүл мэнд"18-24 насныхан элэгний B вирусээр халдварлах эрсдэл өндөр"

“18-24 насныхан элэгний B вирусээр халдварлах эрсдэл өндөр”

-

Өнөөдөр Вируст Гепатиттай Тэмцэх Дэлхийн Өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ГЭТ-ийн их эмч, Анагаах ухааны доктор Г.Анар дараах зөвлөмжийг хүргэлээ.

“Монгол Улсад элэгний B, C, дельта вирусүүд өргөн тархсан. B вирусын хувьд хамгаалах вакцин бий. Судалгаануудаас харахад уг вирусын тархалтын хамгийн чухал хүчин зүйл нь эхээс урагт тархах явдал юм. Иймээс манай улсад дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор вирусээс хамгаалах вакцин хийдэг.

Хүүхдийн хамрагдалт 90-ээс дээш хувь болсны ачаар 10-аас доош насныханд уг вирусын халдварын тохиолдол огцом буурсан. Гэсэн хэдий ч вакцины хамрагдалт зөвхөн 2000 оноос хойш хангалттай түвшинд хүрсэн учраас түүнээс өмнө төрсөн хүмүүс халдвар авсан эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй.

Жирэмсний хяналтанд байгаа эхэд B, C вирус илрүүлэх шинжилгээ хийдэг. Хэрэв эх халдвартай байх юм бол хүүхдэд халдвар тархаахгүйн тулд товлолт вакцинаас гадна өөр нэг төрлийн вакциныг хийдэг. Үүнийг мэргэжлийн хэлэлгээр “Хепабиг” гэж нэрлэдэг бөгөөд төрсний дараах 12 цагийн дотор тарьж байж үр дүнгээ өгдөг. Тиймээс жирэмсэн эх вирустэй гэж оношлогдсон бол заавал дотрын эмчийн хяналтанд орох шаарлдагатай.

Хүн бэлгийн харилцаанд орж эхлэх үеэс B вирусын халдвар авах эрсдэл өндөр болдог. Энэ нь 18-24 нас юм. Тиймээс энэ насны хүмүүс вирус илрүүлэх шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээгээр вирус илрээгүй тохиолдолд вирусын эсрэг дархлаа тогтсон эсэхийг шинжлүүлээрэй. Хангалтгүй буюу 10-аас доош нэгж байвал вирусын эсрэг гурван тун вакцин хийлгэж болно. Үүнийг ХӨСҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд сайн дурын үндсэн дээр хийдэг.

Насанд хүрсэн хүмүүст B вирусын халдвар тархах эрсдэл бий. Энэ нь голдуу эмнэлгийн орчин дахь ажиллабаруудтай холбоотой. Тухайлбал, шүдний эмчилгээ, эмэгтэйчүүд, гоо сайхны мэс ажиллабар зэрэг арьсны салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж хийдэг эмчилгээ, оношилгооны үед халдвар авах эрсдэл их байдаг. Тиймээс найдвартай, ариутгал сайтай, мэргэжлийн газруудаар үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мэргэжлийн бус газруудаар үйлчлүүлснээс халдвар авсан тохиолдлууд гарсан байдаг.

Элэгний B вирус унтаа байдалд байгаа тохиолдолд сэтгэл амар байж болохгүй. Дельта вирус хавсарсан эсэхийг шинжлүүлэх хэрэгтэй. В вирус унтаа хэлбэрт байсан ч дельа вирус хавсарсан тохиолдолд элгийг гэмтээсээр байна. Мэргэжлийн хэллэгээр “зэрэмдэг” вирус буюу дельта вирус нь бие даан халдварлуулах боломжгүй бөгөөд зөвхөн В вирусын халдвар авч байсан болон халдвартай хүмүүст тархдаг. Харамсалтай нь одоогоор уг вирусын эсрэг батлагдсан үр дүнтэй эмчилгээ байхгүй байна. Эмчилгээ нь мэдээж амаргүй.

С вирусын эсрэг эм “харвони” Монголд 2015 онд орж ирсэн, ЭМД-аар хөнгөлөгдөж эхэлсэн. Эмээ ууж, вирусээ бүрэн устгасан ч элэгний эмчийн хяналтаас бүрэн гарч болохгүй гэдгийг сүүлийн үед онцолж байна. Учир нь элэг нэгэнт хатуурчихсан бол вирусыг устгасан ч хавдар үүсэх эрсдэл хэвээр байна гэж ойлгох хэрэгтэй. Вирусын эсрэг эмээ уусан, эсвэл вирус унтаа хэлбэрт байгаа бол жил бүр хэвийн ЭХО хийлгэж, хянуулж байх хэрэгтэй. Илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй, эрэгтэй, 70-аас дээш насныхан бол эрсдэл илүү өндөр” гэлээ.

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд