No menu items!
HomeЗурхайЗУРХАЙ: Наймдугаар сард таныг юу хүлээж байна вэ

ЗУРХАЙ: Наймдугаар сард таныг юу хүлээж байна вэ

-

Ирэх наймдугаар сарын зурхайг танилцуулж байна.

ХОНЬ

Энэ сард хонины ордныхон аз жаргалаар дүүрэн байна. Таны гэр бүл аз жаргалтай уур амьсгалыг бий болгох зарим таатай мэдээг хүлээн авна. Мөнгө санхүүгийн хувьд шинэ боломж нээгдэнэ. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх, шат ахихын тулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдана.

Хайр дурлалын хувьд эерэг харилцаагаа аварч үлдэхийн тулд ихээхэн чармайлт гаргах нь. Хамтрагчийнхаа муу занг аль болох тайвнаар хүлээн авч, уураа барих шаардлагатай.

Ажил дээр тань бага зэрэг ээдрээтэй асуудал үүсч магадгүй ч хамт олныхоо хүчээр асуудлыг шийднэ.

Энэ сард хувьцааны хөрөнгө оруулалтыг сонирхож, төлөвлөж магадгүй. Гэхдээ үүнийг хийхээсээ өмнө туршлагатай хүмүүсийн санал бодлыг сонсох, яарч хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөе.

Энэ сард та амьдралаас суралцах болно. Төдийлөн сонирхож байгаагүй зүйлд анхаарлаа хандуулаарай. Одоо тулгарч буй олон асуудлын талаар санаа зовж магадгүй ч энэ нь таны ирээдүйн сайн сайхны төлөө гэдгийг удахгүй ойлгох болно. Энэ сар бол өрчлөлтийн сар учраас тавгүй мэдрэмжүүд төрж магадгүй.

ҮХЭР

Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд маш сайн байна. Ажил болон амьдралаас нэгэн зэрэг таашаал авах бөгөөд тэнцвэрт байдал алдагдахгүй. Эрүүл хооллолт нь эдгээр цагийг илүү сайхнаар мэдрэх энгийн алхам. Энэ сард хүссэн хэмжээгээрээ олж, санхүүгийн байдалд аз тохионо.

Хайр дурлалын хувьд харилцаандаа тоомжиргүй хандаж, хамтрагчийнхаа муу зан авирын талаар шалтаг тоочиж магадгүй. Энэ үед бодит анхаарал халамж чухал болж ирнэ.

Сарын ихэнх өдрүүдэд өөртөө итгэлтэй байна. Шинэ төлөвлөгөөгөөрөө олон хүмүүст сэтгэгдэл төрүүлж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд өндөр үнэлгээ авна. Харин хэт их ачаалалтай ажилласнаас болж стресст өртөж болзошгүйг анхаар.

ИХЭР

Хамт олноосоо маш их хүндлэл, талархлыг хүлээн авна. Оддын нөлөөгөөр энэ сард та байж болох хамгийн шилдэг нь байх болно. Мөнгөө хадгалж, санхүүгээ найдвартай байлгах хэрэгтэй. Томоохон хөрөнгө оруулалт хийж, эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.

Хайр дурлалын хувьд нэлээд ээдрээтэй байх нь. Зан байдалд нөлөөлөх хүчтэй сэтгэл хөдлөлийн өөрчлөлт бий болно. Гэхдээ энэ нь харилцаанд тийм ч ноцтой асуудал биш тул санаа зовох хэрэггүй. Харин үг яриагаа цэгнэж, бага ярих хэрэгтэй.

Бизнесийн хувьд бага зэрэг ахиц дэвшил гарна. Ажилчид тань хэт шаргуу ажилласнаас болж идэвхгүй болох тул бизнесээ хөгжүүлэхийн тулд аутсорсинг хийх эсвэл шинэ ажилтан нэмж авах хэрэгтэй. Энэ сард боловсрол тэргүүлэх байр суурийг эзэлнэ.

Оройн алхалт болон хөнгөн дасгалууд нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахаас гадна нуруу нь өвдөж байгаа хүмүүс олон эм хэрэглэх шаардлагагүй болно.

МЭЛХИЙ

Амралт зугаалга эсвэл бизнесийн зорилгоор хотоос гарч, аялал хийх нь танд ашигтай байж магадгүй. Энэ нь таныг аз жаргал, баяр баясгалантай болгоно. Ухаалаг хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд хүртэх ашиг их байна.

Завгүй байдал, шахуу ажлын хуваариас болж ханьдаа цаг зарцуулах боломжгүй болох тул түүнийгэ баярлуулж, энхрийлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж магадгүй. Энэ сард хамтрагчтайгаа ямар ч утгагүй маргаан үүсгэхгүйгээр бүх зүйлийг хэвийн байлгахыг хичээ.

Хүлээгдэж буй ажлуудаа хугацаанд нь дуусгахад хэцүү байж болзошгүй. Төлбөр тооцоо саатсанаас болж маргаан үүсэж магадгүй. Асуудал хурцдаж болзошгүй тул тайван байж, тайвнаар ярилцахыг хичээ.

Та энэ сард хичээл, сургалтандаа түлхүү анхаарна. Эрүүл мэндийн тал дээр сайн байна. Эргэн тойронд болж буй үйл явдлуудыг эерэгээр харахыг оролдоно. Ур чадвараа дээшлүүлэхийн тулд мэргэжлийн сургалтанд хамрагдаж магадгүй.

АРСЛАН

Таны халамжтай зан чанар нь хүмүүсийг өөртөө татахад нөлөөлнө. Олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан дээр нэр хүндтэй хүмүүстэй харилцах магадлалтай бөгөөд энэ мэргэжлийн карьерт ихээхэн тустай байж магадгүй.

Энэ сард хангалттай орлого олох болно. Тиймээс санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байхыг хичээ. 

Хайртай хүн тань гэнэтийн бэлэг барьж магадгүй. Мөн бие биенээ илүү сайн таньж мэдэхэд туслах халуун дотно яриа өрнүүлнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харж явсан нэгэндээ санал тавихаар төлөвлөж магадгүй.

Энэ сард шинэ бизнес эсвэл аз туршсан ажил хэргийг эхлэхэд тун таатай. Таны санхүүгийн байдал сайжирч магадгүй. Дарга нар хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Хэрэв  карьертаа өөрчлөлт хийх гэж байгаа бол бага зэрэг хүлээх хэрэгтэй. 

Энэ сард эрүүл мэндийн байдал хэвийн байна. Гэхдээ жолоо барихдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.

Бага зэрэг стресстэж магадгүй бөгөөд энэ нь таны ажлын бүтээмжид нөлөөлнө. Иогоор хичээллэх, бясалгах зэргээр оюун санаагаа амар амгалан байлгахыг хичээ.

ОХИН

Хүлээгдэж буй ажил дуусна. Мэргэжлийн талбарт үнэлэгдэх бөгөөд амьдралынхаа шинэ үе шатны өмнө ирээд байна.  Энэ сард санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд бага зэрэг шаргуу ажиллах хэрэгтэй болно.

Хайртай хүнтэйгээ бие биедээ цаг гаргах бөгөөд таныг ойлгож, ажлын асуудлаа шийдвэрлэхэд тусална. Ганц бие хүмүүс удахгүй хосоо олж магадгүй.  

Санхүүгийн асуудалтай тулгарах тул энэ сар таны хувьд хэцүүхэн өнгөрнө. Чөлөөт уран бүтээлчдийн хувьд энэ сард олон боломжууд нээгдэнэ.  Хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт алдагдал хүлээнэ эсвэл ашиг олно.  Оюутнууд шалгалтандаа сайн дүн авна. Завгүй ажлын хуваариас болж бие махбод болон сэтгэл санаа хямарч болзошгүй. Тиймээс тайвшруулах хөнгөн дасгал хийхийг зөвлөе.

ЖИНЛҮҮР

Мэргэжлийн салбарт амжилт гаргана.  Шаргуу хөдөлмөрлөснийхөө төлөө үнэлэгдэх болно.

Оюутнууд өрсөлдөөнт шалгалтанд амжилттай оролцоно. Гэр бүлийн гишүүнээсээ сайн мэдээ сонсож магадгүй. Энэ сард санхүүгээ найдвартай байлгах хэрэгтэй.

Хосууд сарыг сайхан өнгөрүүлэх хэдий ч сарын сүүлээр хайртай хүнээ буруугаар ойлгож магадгүй бөгөөд энэ нь түүнийг гуниглуулж болзошгүй. Буруу төөрөгдлөөс болгоомжил.  

Бизнес тань мэдлэгээ шинэчлэхийг шаардаж байна. Өрсөлдөгчдийн эзэмшсэн ур чадвар илүү байгаа учраас боломжоо алдах эрсдэлтэй. Эрүүл мэндийн байдал сайн байна.

ХИЛЭНЦ

Сарын эхлэл гайхалтай байна. Хамтрагчтайгаа гадаадад аялахаар төлөвлөж болно. Ажил дээрээ зарим асуудалтай тулгарах ч оройн цагаар шийдэгдэнэ. Энэ сард санхүүгийн хувьд ямар ч ашиг олохгүй, гэхдээ ямар нэгэн өр зээл тавихгүй.

Хайртай хүнээ ямар нэгэн зүйлд итгүүлж чадахгүй байж магадгүй. Үүнээсээ болоод сэтгэл санаа тогтворгүй болно. Бие биенээ ойлгож зөв шийдвэр гаргахыг хичээ. Хамтдаа аялахаар төлөвлөж магадгүй.

Шинэ ажил хайж байгаа бол энэ сард олон ажлын санал ирнэ. Шинэ бизнесүүд танд ашигтай. Та өөрийн авъяас чадвар, ур чадвараараа гайхшруулах боломж бий.

Энэ сар итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн сар байх болно. Таны эерэг хандлага, сэтгэлгээ мэргэжлийн талбарт нөлөөлнө. Нарийн хоолны дэглэмийн ачаар бие чийрэг, эрүүл байна. Гэр бүлийн хэн нэгэн эрүүл мэндийн томоохон асуудлаас ангижрах магадлалтай.

НУМ

Амьдралдаа эерэг өөрчлөлтийг төлөвлөж, эрүүл амьдралын хэв маягийг сонго. Академик түвшин болон карьерт ухаалаг сонголт хийхэд тохиромжтой цаг үе ирээд байна.

Шаргуу хөдөлмөрийнхөө ачаар санхүүгийн эерэг үр дүнд хүрнэ. Практик арга барил нь санхүүгийн хангалуун байдалд шилжихэд нөлөөлнө.  

Таныг маш сайн ойлгодог ханийнхаа хажууд байгаа учраас өөдрөг байна. Урьд өмнөхөөсөө илүү хайр халамж нэмэгдэнэ.  Эерэг хандлага нь бүх ажлаа дуусгахад нөлөөлж, таны үзэл бодол байгууллагад ашигтай байж магадгүй учраас албан тушаал дэвших магадлалтай.

Эрүүл мэндийн байдал сайн байна. Дархлаагаа сайжруулахын тулд эрүүл хооллолтын шинэ дэглэм баримтлах хэрэгтэй.  Эрүүл мэндийн байдал нь зорилгодоо хүрч, хүлээгдэж буй бүх ажлаа дуусгах боломжийг олгоно.

МАТАР

Энэ сарыг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлнэ. Өөрийг тань дэмждэг хүнтэй хамт байгаа болохоор аз жаргалыг мэдрэнэ. Энэ сард санхүүгийн асуудлаар эцэг эхээсээ ямар нэгэн тусламж авахгүй. Тиймээс бүхнийг өөрөө болгох хэрэгтэй болно. Хайртай хүнтэйгээ зарим нэг зүйл дээр маргаж болзошгүй. Гэхдээ асуудлаа шийднэ.  

Ганц бие хүмүүс удахгүй хосоо олно. Харилцааны ур чадвараараа мөнгөн урамшуулал авах магадлалтай.  Шинэ үүрэг хариуцлага хүлээхээс гадна дарга нартаа гүн сэтгэгдэл төрүүлнэ. Сонирхож буй салбартаа анхаарлаа хандуулбал энэ сард таны карьер огцом өснө. Таны эрүүл мэнд сайн байгаа тул энэ хэвээр нь байлгахын тулд хичээ.

ХУМХ

Хэрэв бүх зүйл цагтаа болж байвал төлөвлөгөөний дагуу явагдана. Төлөвлөлтөө зогсоож, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Харилцагчид ажилд тань маш их сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ сард ашиг их олно. Шинэ хөрөнгө оруулалт хийх магадлал маш өндөр байхаас гадна хийсэн ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байна.  

Хайртай хүн тань бага зэрэг өмчирхөх, хүсэлт шаадлага тавьж магадгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс зайлсхийж, мэдрэмжийг нь ойлгохыг хичээ.  Хайртай хүндээ ямар нэгэн онцгой зүйл төлөвлөхөөс зайлсхий.

Эрүүл мэндийн хувьд хоолой, шүд, чих, хамартай холбоотой асуудал шийдэгдэнэ. Ахмадууд эрүүл мэндийн асуудалтай байж магадгүй тул та тайван байж, асуудлыг шийдэх хэрэгтэй.

ЗАГАС

Энэ сар таны хувьд таатай бөгөөд сарын ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрүүлнэ. Ойр дотныхонтойгоо цагийг сайхан өнгөрөөж, мэргэжлийн салбарт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хүсч магадгүй.

 Удахгүй  хөрөнгө оруулалтын олон боломжууд нээгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийн хэрэг таны талд шийдэгдэж, ачааллыг бууруулна.

Хайртай хүн тань таны сэтгэл хөдлөлийг ойлгож, үнэлэх тул чухал зүйлсийг хуваалцахад тохиромжтой сар. Түүндээ чанартай цаг гаргасандаа  баяртай байна. Энэ сард эхлүүлсэн ажил таны хүлээлтийн дагуу урагшилж, ажил дээр бүх зүйл жигд явагдана.

Хувьцааны хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол хийхэд таатай үе. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь танд ашигтай. Та энэ сард маш их суралцана. Хийх ажил их байх тул бага зэрэг ядарч магадгүй.  Тэнцвэртэй хоолны дэглэм барьж, жимс, жимсгэнэ түлхүү идэхийг зөвлөе.

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд