No menu items!
HomeОнцлох үйл явдалНуурын эрэгт ангиараа зугаалж явсан найман иргэдийн хоёр нь усанд живж, амиа...

Нуурын эрэгт ангиараа зугаалж явсан найман иргэдийн хоёр нь усанд живж, амиа алджээ

-

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн “Билүү толгой” гэдэг газар “Хотон” нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн. Аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 10:02 цагт “Хотон” нуурын 16 метр гүнээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн А/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 11:05 цагт нуурын 15 метр орчим гүнээс иргэн Н/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд