No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилТаны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Таны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-

Таны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн юм биш биз?

Цахим шилжилтийн өнөө үед хүн бүрийн дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Нөгөө талаар хүүхдээ сатааруулахын тулд утсан дэрээ дуртай бичлэг, тоглоомыг тавьж өгөх эцэг, эхчүүд ч түгээмэл болсон. Хүүхдийн өсөлт, хөгжилд хамгийн чухал зүйл нь хөдөлгөөн, цэвэр агаар. Гэтэл тэд энэ хэрэгцээ шаардлагаа бүрэн дүүрэн хангаж чадаагүйгээр зогсохгүй зарим зүйлсээр “хохирсоор” байна.

Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацааг хэрхэн тодорхойлсон байдаг бол, дэлгэцийн хамааралтай болсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг бол?

Хүүхэд ба дэлгэцийн хэрэглээ

Дэлгэцийн хэвийн хэрэглээнд:

  • 0-2 насны хүүхдэд дэлгэц огт хэрэглэж болохгүй,
  • 2-5 насны хүүхдүүд хоногт гучин минутаас нэг цаг хүртэл,
  • 5-12 насны хүүхдүүд нэг цагаас нэг цаг гучин минут үзэх,
  • 13-18 насны хүүхдүүд нэг цаг гучин минутаас хоёр цаг л үзэх ёстой.

Ингэвэл биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нь харьцангуй хор багатай байна гэж үздэг. Үүнээс гадна өдөрт хоёр цаг үзэх ёстой гээд тасралтгүй хоёр цаг үзээд суучихвал энэ нь бас буруу хэрэглээндээ орох тул гучин минут тутамдаа 5-10 минутын завсарлага авч үзэх хэрэгтэй аж.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

Дэлгэцийн донтолтын үед сэтгэл зүйн талаас, зан үйл талаас, бие махбод талаас дараах өөрчлөлт, шинж тэмдгүүд ажиглагдана. Үүнд:

Сэтгэл зүйн талаас гарах өөрчлөлт:

-анхаарал тогтворгүй болох

-огцом ууртай болох

-сэтгэл санаагаар хямрах

-зүүдэндээ ярих, босч явах

-хар дарж зүүдлэх , шүдээ хавирах

-нойр муутай болох

-мартамхай болох

Зан үйл талаас гарах өөрчлөлт

-худлаа ярих

-хорт зуршилд автах

-хэрэгт холбогдох

-гэрээс дайжих

-хичээлдээ муудах

-гадуур тэнэх

-хулгай хийх

Бие махбодын талаас гарах өөрчлөлт

-сульдах

-ярихдаа ээрэх

-булчин татваганах /нүдээ цавчлах, хоолойгоо засах/

-гуруу блдлн гарын хэлбэрт өөрчлөлт үүсэх

-хүзүү хөших, хөөрөх

-хараа муудах

-өвчлөмтгий болох

-хооолны дуршил багасна, биеийн жин буурна

-толгой өвдөх, эргэх

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд