No menu items!
HomeНийгэм"24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй"

“24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй”

-

Ажилгүйдлийн тэтгэмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Ямар нөхцөлд тэтгэмж авах эрх үүсэх вэ, ямар хувь хэмжээгээр тооцож олгодог зэрэг мэдээллийг хүргэе.

ТЭТГЭМЖ АВАХ НӨХЦӨЛ

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн ажилгүй болсон даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

ТЭТГЭМЖ БОДОХ ХУВЬ ХЭМЖЭЭ

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр бодож олгоно:

5 ЖИЛ ХҮРТЭЛ ажилласан бол- 45 ХУВЬ

5-10 ЖИЛ ХҮРТЭЛ ажилласан бол- 50 ХУВЬ

10-15 ЖИЛ ХҮРТЭЛ ажилласан бол- 60 ХУВЬ

15 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛ ажилласан бол- 70 ХУВЬ гэж тооцож олгоно.

ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын
байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

Мэргэжил олгох давтан сургалт, сургалтын зардал

Сургалтад хамрагдах нөхцөл:

  • Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг хангасан даатгуулагч нь ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох, давтан
    сургалтад хамрагдах эрхтэй.
  • Сургалтад хамрагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа дахин сургалтад хамрагдаж болно.
  • Ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлын хэмжээ 150,000 төгрөг байна.

Ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг:

  • Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  • Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр
  • Тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд