Ковидын халдварын тохиолдол нэмэгдэж буй талаар Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах зэрэг халдвар, хамгааллын дэглэмүүдийг баримтлахыг сануулсаар байгаа билээ.
Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах шинж тэмдэг давамгай илэрч буй. Харин хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.
Коронавируст халдвар (Ковид 19)-ын үед дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт ажиллах амбулаторийн хуваарийг хүргэе.
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг
Бямба-Ням гарагт 10:00-15 цаг
ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР
БГДЭМТ-(Ахмадын салбар эмнэлэг)- 89121177
ЧДЭМТ- (Эрүүл мэндийн төвийн байранд)- 88250534
БЗДЭМТ- (Дарь-Эх нэгдсэн эмнэлэг)- 99195030
ХУДЭМТ- (Эрүүл мэндийн дэмжих төв)- 70191017
СХДЭМТ- (Баянхошууны салбар амбулатори)- 95486577
СБЭМТ- (Эрүүл мэндийн төвийн байранд)- 70116358
НДЭМТ- (Эмнэлгийн захиргааны хэсэгт)- 7023103 70233464-5
СХДНЭ- (СХНЭ-ийн I амбулатори)- 70171108