Стресст өртсөн хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хүүхэд стресст өртдөг үү?

Энэ талаарх мэдээлллийг СЭМҮТ-өөс хүргэлээ.

Бага насны хүүхдийг санаа зовох юмгүй, баяр баясгалантай байдаг гэж бид боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа “Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг”-аас бага насны хүүхэд ихэнхдээ стресст ордог гэдгийг тогтоожээ.

Хүүхэд удаан хугацаагаар стресст өртөх нь хүүхдийн тархины болон бие махбодын хөгжлийг удаашруулдаг. Стрессийн үед ялгарах кортизол даавар нь хүүхдийн тархийг гэмтээж, дархлааг бууруулж
байдаг.

Хүүхдийг стресстүүлдэг шалтгаан

  • Сурлагандаа хэт их санаа зовох
  • Гэр, сургууль болон бусад ачааллыг тэнцүү хуваарилахгүй байх
  • Сургууль шилжих, шинэ газар луу нүүх, гэр оронгүй болох
  • Шилжилтийн насанд бие махбод нь өөрчлөгдөхөд дургүйцэх
  • Эцэг, эх нь салах, тусдаа амьдрах
  • Найзуудтайгаа маргалдах
  • Гэр бүл нь мөнгөгүй байх
  • Аюултай газар амьдрах
  • Хариуцлагаас айх

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Хоолны дуршил буурах, хооллох дур буурах
  • Хүүхэд тогтворгүй, уур уцаартай болох
  • Толгой өвдөх
  • Байнга хөлрөх
  • Хар дарж зүүдлэх
  • Нойрондоо муудах
  • Хэвлийгээр өвдөх
  • Ямар нэгэн биеийн өвчингүй боловч биеийн зовиур шаналгаа илрэх
  • Харандаагаа мэрэх
  • Орондоо шээх

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ стрессийг хэрхэн тайлах вэ?

  • Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах
  • Хэт их ачаалал үүрүүлэхгүй байх
  • Тоглох цаг олгох
  • Сайн унтуулах
  • Хүүхэддээ өөрийгөө сонсож сурахыг заах
  • Өглөөд тайвнаар сэрээх
  • Алдаа гаргахыг хүлээн зөвшөөрөх, түүнийг шийдэж чаддаг болгох

Гэвч хүүхэд болгонд заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал та мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!