No menu items!
HomeХүмүүсШинэхэн аварга О.Хангай

Шинэхэн аварга О.Хангай

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Монгол Улсын 25 дахь аварга О.Хангайг онцолж, түүний талаарх баримтуудыг танилцуулж байна.

32 насандаа Улсын аварга болов

Улсын аварга О.Хангай 1990 онд Ховд аймгийн Буянт суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр гурван охин дүүтэй. Аав Ж.Оргих нь улсын аварга тариаланч, ээж н.Баярлах нь нярав мэргэжилтэй аж.

Хоёр талаасаа бөхийн удамтай бөгөөд түүний аав Ж.Оргих “Миний хүүгийн ээжийнх нь тал буюу миний ханийн ах, дүүс мундаг бөхийн удамтай. Ховдын анхны түрүү бөх улсын арслан Шаравын Ванчинхүү агсан миний ханийн хөгшин аавтай нь үеэлүүд байсан юм билээ. Мөн аймгийн заан Даваасүрэн, Дамдинсүрэн гээд бөхчүүд бий. Ер нь ээжийнхээ талд их олон бөхтэй.

Миний талд буюу аавынхаа талаас бөхийн удамтай. Миний хувьд Шаравын Батсуурь аваргын төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Ш.Батсуурь аварга суманд манайхаар их ирдэг, аавтай минь байнга уулзаж, ярилцдаг хүн байлаа. Манай эмээг эгч ээ гэж дууддаг хүн байсан. Яг үнэндээ манайхтай хамаатан садан хүн байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Нутгийн хөгшчүүл Ш.Батсуурь аварга танай эмээтэй хамаатан, ах дүүс байсан гэлцдэг юм” хэмээжээ.

Аграномич эцгээ даган бага балчраасаа ногооны талбайд ажилласан нь О.Хангайн хувьд нэг ёсны бэлтгэл сургуулилт байв.

Тэрээр аавынхаа тарьсан тарвасыг зарж борлуулдаг. Энэ талаараа нэгэн ярилцлагад “Монгол түмэн үндэсний бөхдөө, бөхчүүддээ хайртай. Намар аав минь тарьсан тарвасаа ачаад ирэхэд “Хангайгийн аавынх” гээд олон түмэн дэмжээд авчихдаг. Ойрын дэлгүүрээсээ авчихаж болно. Тэгэхэд 22-ын товчоонд зорьж очоод авдаг шүү дээ. Тэгэхэд нь ард түмний хайр, хүндлэл ямар сайхныг улам их мэдэрдэг” хэмээн дурьджээ.

Волейболын спортоос бөхийн спорт руу

Тэрээр Их сургуулиа төгсөх жилээсээ бөхийн спортод хөл тавьсан. ХААИС-ийн Газар зохион байгуулалтын инженерийн ангийн төгсөх курсийн оюутан бөх барилдаж, сумынхаа наадмын шөвгийн дөрөвт тунаж, ирээдүйн аварга болох гараагаа эхлэв. Харин дунд сургуулийн сурагч байхдаа волейбол тоглодог байсан бөгөөд аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцож явсан.

2010 онд сумынхаа наадамд барилдаж, цолоо ахиулсаар Ховд аймгийн наадамд аймгийн арслан Н.Батсайхантай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан болсон.

Энэ үеэс үндэсний бөхтэй салшгүй холбогдсон аж. Нэгэн ярилцлагадаа “Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд мэдэрсэн. Тэр жил аймгийн заан цол хүртээд, тууштай барилдвал амжилтад хүрнэ гэх итгэл төрж билээ” хэмээжээ.

Ц.Мягмарсүрэн зааны шавь Монгол бөхийн дэвжээнд

Түүнийг аваргын тавцанд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн багшийг нь дурьдахгүй байхыг аргагүй.

Сумынхаа наадамд шөвгөрөхөд нь аавынх нь төрсөн дүү Алтанбагана “Миний дүү сайн бөх болж магадгүй. Сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгч урамшуулсан гэдэг. Ингээд бөх болохоор шийдсэн залуу нэг cap гаруй Б.Адьяахүү багшаараа гараа дэвээ, барилдааны анхан шатны мэдэгдэхүүн заалгасан. Харин өдгөө тэрбээр Ховд бөхийн дэвжээнд Ц.Мягмарсүрэн зааны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсээр буй.

Улсын наадмын дэвжээнээ

2017- Ардын хувьдсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч “Улсын харцага” цолыг хүртсэн.

2019- Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

2020- 2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул Ардын хувьдсгалын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

2022- Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж “Монгол улсын аварга” цол хүртэв.

Волейбол тоглож яваад энхэртэйгээ танилцсан

Арван жилийн сурагч байхдаа Ховд аймгийн Манхан сумын харьяат Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй танилцаж, оюутан ахуй цагаасаа үерхэж эхэлжээ. Тэд волейболын тэмцээний үеэр танилцсан гэдэг. Түүний эхнэр маркетингийн менежер мэргэжилтэй.

О.Хангай нь допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн. Тэрбээр 2020 онд “Хэрвээ Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд зодогловол би барилдахгүй. Би ганцхан Э.Оюунболдтой тэмцээгүй. Нэр бүхий 37 бөхийн нэрийг зарлуулж, допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж, үндэсний бөхийн спортоо ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна” хэмээж байв.

Түрүү бөхийн бай шагналаа хүүхдийн төлөө зориулав

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн.

Энэ удаагийн түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болсон юм. Тасгийг Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгон тохижуулах юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд