No menu items!
HomeЭрүүл мэнд"Хоолны хордлогын үед бөөлжилтийн шинж тэмдэг давамгайлан ажиглагддаг"

“Хоолны хордлогын үед бөөлжилтийн шинж тэмдэг давамгайлан ажиглагддаг”

-

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Зооноз бруцеллёзын тасгийн арга зүйч сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй Б.Мягмарсүрэн хоолны хордлогын халдварын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

Хоолны хордлогот өвчин гэдэг нь болзолт эмгэг төрөгч нянгуудаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсч, ходоод нарийн гэдэсний гэмтэл болон хордлогын хам шинжээр илрэх олон шалтгаант цочмог өвчин юм. Өвчин үүсгэгч нь өргөн тархсан энтербактерийн бүлэгт багтах сальмонелийн төрлийн нян юм. Дамжих зам нь өтгөн мөр, амны замын бохирлогдсон хоол хүнс бөгөөд 2-6 цагийн дараа буюу 24 цагийн дотор илэрдэг.

Шинж тэмдэг:

Ерөнхий хордлогын шинж /бие сулрах, толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, бие эвгүйрхэх, ядрах/

Ходоод гэдэсний хямралын шинж /бөөлжих, хоолонд дургүй болох, гэдсээр базалж өвдөх, гэдэс дүүрэх, усархаг ногоон замаг шиг өнгөөр суулгах гэх мэт/

Шинж тэмдэг нь үүсгэгч нянгийн төрөл зүйл болоод бохирдлын хэмжээнээс хамаараад харилцан адилгүй байна.

Хоолны хордлогын сувилахуйн тусламж үйлчилгээ

Халууралтын үед гэрийн нөхцөлд дараах арга хэмжээг авна

38 хэмээс доош халууралттай үед дух, цавь, суганд хүйтэн жин тавих, спирт 76%-р биеийг арчих зэрэг шинж тэмдгийн эмичилгээг гэрийн нөхцөлд хийнэ. Халуун буурахгүй, 38 хэмээс дээш байвал эмчийн заалтаар эмчилгээ хийнэ.

  • Амаар халуун бүлээн шингэнийг ойр ойрхон багаар уулгана.
  • Халууралтын хэлбэрээс хамаарч дулаан хучих, эсвэл хувцасыг нимгэлэх зэрэг асаргаа сувилгааг хийнэ.

Бөөлжилт

Хоолны хордлогын үед бөөлжилтийн шинж тэмдэг давамгайлан ажиглагддаг.

Энэ үед амыг бүлээн буцалсан усаар зайлуулах,

Амны хөндийг цэвэрлэх шаардлагатай

Бөөлжилт зогсохгүй бол эмчийн заавраар эмчилгээг хийнэ.

Ходоод угаах

Эмнэлгийн нөхцөлд эмчийн зааврын дагуу механик болон хаймсуурын аргаар ходоодыг угаана. Хоолны хордлого авсан бол шингэн зүйл ихээр ууж ходоодыг угаах, хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол 2 %-ийн содын уусмалаас 1,5 литрийг ууж, бөөлжих нь үр дүнтэй байдаг.

Шингэн нөхөх

Амаар шингэн сэлбэхдээ шингэнийг хэвийн хэмжээнээс их хэмжээгээр уулгах, шингэн сэлбэх давсны уусмал, будааны шүүс, буцалсан ус, сахаргүй байхуу цай өгөх хэрэгтэй.

Бага багаар ойрхон уулгах, хүүхдийг дургүйцсэн үед дуршил нэмэгдүүлэх зорилгоор дээрх шингэнийг ээлжлэн өгнө.

Хросол уулгах заавар

Насанд хүрэгчид бага багаар шимж ууна

Бага насны хүүхэд ууж чадаж байвад  5мл/кг цаг тутамд тооцож өгнө.

Хэрвээ хүүхэд бөөлжвөл 3-4 минут хүлээгээд дахин дусал дуслаар амны салстаар шимэгдүүлэн уулгана

Найруулсан хросол хөрсөн тохиолдолд дахин халааж өгч болохгүй. Учир нь уусмалын чанар алдагдаж, үр дүнгүй.

Хэт халуун усанд найруулж болохгүй

Хооллолт

Амархан шингэхүйц, шөлтэй, жигнэж болгосон, машиндсан махтай хоол өгөхийг зөвлөдөг

Шарсан хуурсан, өөх тостой, халуун ногоотой хоол хүнс, хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйлс өгөхгүй байвал зохистой.

Хоолны хордлогын улмаас үүсч болох хүндрэл:

Шингэн алдалт

Таталт өгөх

Гиповолеми-Артерын даралт буурах

Бодисын солилцооны ацидоз

-Бөөрний дутагдал

-Шулуун гэдэс урвах зэрэг юм.

Эх сурвалж: ХӨСҮТ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд