Х.Эрхэс хүүд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа АМЖИЛТТАЙ болжээ

Турк улсад чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж буй Х.Эрхэс хүүгийн талаар мэдээлэл хүргэсэн билээ.

Тэгвэл Х.Эрхэс хүүд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болжээ.

Түүний аав О.Хэрлэн Фэйсбүүк хуудсандаа “Аавын эрдэнэ инээмсэглэж байна. Инээсэн үрээ харах гэж ямар их хүлээсэн гээч. Баярлалаа, маш их баярлалаа” хэмээн бичжээ.

Х.Эрхэс хүүгийн эмчилгээнд 450 сая төгрөг шаардлагатай байсан юм.

Хүүхдийн төлөөх олон улсын байгууллага Х.Эрхэс хүүгийн эмчилгээний төлбөрт 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлж, Монголын ард түмэн хандив өргөсөн билээ

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!