No menu items!
HomeСэдэвНДЕГ: Сайн дураар даатгуулагч дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй

НДЕГ: Сайн дураар даатгуулагч дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй

-

Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэе.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой. Тухайлбал:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Газар тариалан эрхлэгч
  • Бичил уурхай эрхлэгч
  • Чөлөөт уран бүтээлч
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн
  • Оюутан суралцагч
  • Хөдөлмөрийн гэрээ бүхий туслах малчин
  • Хөдөлмөрийн гэрээ бүхий гэрийн үйлчилгээний ажилтан
  • Бусад иргэн

0-3 насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүдийн сайн дурын даатгалын шимтгэл төлөлт:

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогч хариуцан төлнө.
  • Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа сайн дураар даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420 000 төгрөг)-ний 12.5 хувьд ногдох хэсгийн 50.0 хувийг өөрөө хариуцан төлсөн тохиолдолд үлдсэн 50.0 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас эсхүл улсын төсвөөс тус тус тооцон шимтгэл төлнө.

Жишээ нь: Даатгуулагчийн сард төлөх шимтгэл 420 000*12.5% = 52 500 төгрөг

Үүнээс: 50–26 250 төгрөг (Даатгуулагч эх өөрөө төлнө)

50%–26 250 төгрөг (Тэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс хариуцан төлнө)

Сайн дурын даатгалын гэрээ байгуулах:

  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллага (нийгмийн даатгалын байцаагч эсвэл “Нийгмийн даатгал” аппликейшн)-тай тохиролцон “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Сайн дурын даатгалын шимтэл төлөх:

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ доор дурдсан хэлбэрээр төлнө. Үүнд:

  • “Нийгмийн даатгал” аппликейшн;
  • Даатгуулагчид зориулсан веб програм;
  • QR код эсхүл Opay;
  • SENDLY ашиглан;
  • Өөрийн үйлчлүүлдэг банкны аппликейшн;
  • Банкны тооцооны салбарт очих гэх мэт.

Сайн дурын даатгалын гэрээ цуцлах:

Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.

  • Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн эсхүл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах болсон;
  • Тэтгэвэр тогтоолгосон;
  • Нас барсан.

Сайн дураар даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрх:

Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

Тэтгэврийн даатгалын сангаас:

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмжийн даатгалын сангаас:

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл
  • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал

Сайн дураар даатгуулагчийн хүлээх хариуцлага:

Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги төлнө. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх).
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд