НҮҮР Эрүүл хүүхэд Д.Тэмүүжин: Ураг буруу байрлалтай үед зүү болон төөнүүр эмчилгээ хийж, буруу байрлалыг...

Д.Тэмүүжин: Ураг буруу байрлалтай үед зүү болон төөнүүр эмчилгээ хийж, буруу байрлалыг засдаг

0
1033

Амгалан амаржих газрын уламжлалтын их эмч Д.Тэмүүжин “жирэмсний эмгэгийн үед уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэх нь” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Жирэмсний үед юу анхаарах вэ?

Та жирэмсэн болохоор шийдсэн бол өөрийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй. Жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн бараг тэн
хагас нь жирэмсэн болохоо урьдчилан төлөвлөөгүй эсвэл гэр бүл болоод эхний хугацаанд жирэмсэн болсон байдаг байна.

  • Хэрэв та тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг эсвэл эмийн бодис хэрэглэж байгаа бол болих хэрэгтэй. Хэрэглэж дадсан зүйлээ орхих хэцүү байдаг ч та үүнийг чадна.
  • Сайн унтаж амарч байх хэрэгтэй. Хоногт долоогоос найман цаг унтахыг хичээгээрэй.
  • Өөрийн амьдралын стрессээ хянаж сур. Ажил болон гэр бүлийнхээ хүрээнд стресс байвал түүнийг хэрхэн арилгахаа даруй шийдэж байгаарай.
  • Өөртөө болон бусдад зааг тавьж сур. Өөртөө цаг зав гаргахын тулд ”үгүй” гэж хэлэхээс битгий айж бай.
  • Дасгал хөдөлгөөн хий. Жирэмсэн болсны дараа дасгал хийж эхэлснээс өмнө нь хийж байх нь илүү тохиромжтой.

Жирэмсний эрт үеийн хордлоготой үед юу анхаарах вэ?

Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 25-30 хувьд тохиолдоно. Өглөөгүүр дотор муухайрч огиулах, бөөлжих, хоолонд дургүй болох, давслаг исгэлэн амтанд дурлах, хоолны дуршил өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг шинжүүд ихэвчлэн илэрнэ. Жирэмсний 4-8 долоо хоногтойд эхэлж, 11-13 долоо хоногтойгоос багасаж, 14-16 долоо хоногтойд бүрэн арилдаг.

Хэрэв танд хөнгөн хэлбэрийн дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг байгаа бол зарим энгийн арга танд хангалттай тусална. Тухайлбал,

  • Бага багаар ид. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээ ч битгий хоосон байлгаарай.
  • Жигнэмэг болон хатаасан талх зэрэг зуушийг орныхоо хажууд байлга.
  • Өглөө босохдоо шууд боссоноос орон дээрээ хэдэн минут суух нь дотор муухайрахыг багасгадаг.
  • Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй.
  • Мөн хоолыг хөргөж болон тасалгааны температуртай болгож хэрэглэхийг хичээгээрэй.
  • Удаан шингэдэг, тослог ихтэй хүнснээс татгалзаарай
  • Хэрэв бөөлжилтийн тоо цөөнгүй байгаа бол сахар, давс, кали зэрэг эрдэс агуулсан ундаа ууж болно.
  • Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно гэдгийг санаарай.
  • Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй.
  • Хоолны хооронд шингэн зүйл сайн уухыг оролдоорой.
  • Жирэмсний витаминыг хоолны дараа эсвэл унтахын өмнө уугаарай.
  • Цагаан гааны цай болон ургамлын гаралтай цай хэрэглээрэй.

Хэрэв дээрх аргуудыг хэрэглээд намдахгүй бол уламжлалтын эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эрт үеийн хордлогын үед уламжлалт анагаах ухаанд чихний зүү болон усан зүү эмчилгээг хийдэг.

Ургийн буруу байрлал

Ургийг толгой дагзаар биш, харин бусад хэсгээр төрүүлсэн тохиолдлыг ургийн зөв биш төрүүлэлт гэсэн нэршилд хамруулна. Ургийн зөв биш төрүүлэлт нийт төрөлтийн дотор 4 хувь тохиолдох боловч эх, урагт хүндрэл, эрсдэл үүсгэдэг.

Ургийн зөв биш төрүүлэлтийг дараах хэлбэрт хуваана.

1.Бөгсөөр төрүүлэх

2. Ургийн толгойн зөв биш тавилт

З. Ургийн хөндлөн байрлал гэсэн гурван хэсэгт хуваана.

Жирэмсний 32-34 долоо хоногтойд ураг зөв байрлалдаа орох ёстой. Хэрэв ургийн байрлал засагдахгүй бол мэс заслын аргаар төрүүлэх заалт гардаг.

Уламжлалт анагаах ухаанд, ураг буруу байрлалтай үед зүү болон төөнүүр эмчилгээ хийж, ургийн буруу байрлалыг засдаг.

Мөн умайн хүзүүг төрөлтөнд бэлтгэхэд уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээг хийдэг.

Зүү эмчилгээг дангаар нь болон эмийн эмчилгээтэй хавсран хэрэглэсэнээр үр дүн өндөрсөж, төрөлт хэвийн явагдах боломжтой. Зүү эмчилгээ нярай болон эхэд сөрөг нөлөөгүй байдаг.

error: Content is protected !!