No menu items!
HomeХэн юу хэлэвЭ.Бат-Үүл: Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал нууц хэлбэрээр явагдаж байна

Э.Бат-Үүл: Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал нууц хэлбэрээр явагдаж байна

-

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирсэн. Тэгвэл тус айлчлалыг, Украин дах Путины түрэмгийллийг эсэргүүцэн Ардчилсан намын гишүүд болох Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, Г.Ганхүү нар Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал нууц хэлбэрээр явагдаж байна. Тодорхой эх сурвалжуудаас ирсэн мэдээллээр Лавров Монголыг өөрийнхөө дайны дэмжигч болгохоор шахалт хийхээр иржээ. Бид украинчуудтай эв санааны хувьд нэгдмэл байгаа. Бид ч гэсэн Украин шиг жижиг орон.

Бид Зөвлөлтийн суганы үс байх үеийн зовлонг мэднэ. Их гүрний суганы үс байхад бид 40-ээд мянган гэм зэмгүй иргэнээ алдсан. Монголын хэргийг Москва шийддэг байсан. Тэгвэл одоо Украин руу хийсэн түрэмгийлэлдээ Монголын дэмжлэгийг авах гэж ирж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй.

Украины туршлагаас харвал эхлээд троллуудаар дайралт хийгээд дараа нь цэргийн ажиллагаа явуулсан. Одоо Монголд мөн адил ийм зүйл болж байна. Өнөөдөр Монголын цахим сүлжээг Путины троллууд эзэлчихсэн. Лавровын шахалтыг хүлээн авч болохгүй. Түүнийг нутаг руу нь явуул.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд