No menu items!
HomeСэдэв"Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болно"

“Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болно”

-

НДЕГ-аас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн тэтгэвэр болон бусад нөхцөлийн тэтгэвэр гэж юу болох талаар мэдээлэл өглөө.

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн батлагааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Өндөр насны тэтгэвэр авах эрх:

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2022 онд – 21 жил 3 сар ба түүнээс дээш (цаашид жил бүр 3 сараар нэмэгдэж 2037 онд 25 жил болно)

-Нас: Өөрөө хүсвэл эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас

Эсхүл:

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 10-20 жил

-Нас: Төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн байна. 

Хэрэв даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих дээрх болзлыг хангаагүй тохиолдолд өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгоно:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 10-19 жил

–Нас: Төрсөн ондоо харгалзах насанд хүрсэн байна. 

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн тэтгэвэр:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил

-Нас: эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

-4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, 3 хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн

  • Төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцно. (Энэ зохицуулалт хүүхэдтэй бүх эхчүүдэд хамаарна)

Бусад нөхцөлийн тэтгэвэр:

  • Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
  • Шүүгчээр нийт 25 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр, эсхүл 30 ба түүнээс дээш жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.

Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.

Өндөр насны тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх)
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа;
  • Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр;
  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ;
  • Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас;
  • Цэргийн батлах;
  • Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол, “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл”-ийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд