No menu items!
HomeЗөвлөгөөБ.Амаржаргал: Харшлын өвчний үед цусны сийвэн ялгах эмчилгээг хийлгэх боломжтой

Б.Амаржаргал: Харшлын өвчний үед цусны сийвэн ялгах эмчилгээг хийлгэх боломжтой

-

АӨСҮТ-ийн ЭГЗНС тасгийн их эмч Б.Амаржаргалын Цусны сийвэн ялгах эмчилгээний тиалаар өгсөн мэдээллийг хүргэе.

Цусны сийвэн ялгах эмчилгээний арга /Плазмаферез/ нь янз бүрийн шалтгаант хордлого тайлах эмчилгээний нэг арга бөгөөд цуснаас хорт бодисыг /антиген, токсин, гаптен, дархлалын иж бүрдэл, бодисын солилцооны хорт бүтээгдэхүүн/ сийвэнгийн хамт зайлуулахын зэрэгцээ цусны эргэн төлжих чанарыг сайжруулах, эргэлдэх цусны эзлэхүүнийг зохистойгоор өөрчлөх ач холбогдолтой. 

Аферезийн автомат аппаратаар эмчлүүлэгч болон сувилагч нар цусаар дамжих халдварт өртөхөөс найдвартай сэргийлэх, эмчилгээний үр дүнгийн хувьд бусад аргуудаас давуу юм. Аферезийн аппарат нь автоматаар өндөр эргэлтээр цусны шингэн хэсгийг ялган авч, дүрст элементийг буцаан сэлбэх гэсэн 2 үе шаттайгаар явагддаг.

Плазмаферез эмчилгээг хийх заалт:

1. Арьсны өвчнүүд
• Атопик дерматит, нейродерматит
• Намарс /бүх хэлбэрүүд/
• Харшлын дерматит
• Харшлын васкулит
• Хордлого харшлын дерматит
• Чонон хөрвөс
• Цэврүүтэлт
• Хайрст үлд
• Чонон яр
• Склеродерми

2. Бусад эрхтэн тогтолцооны өвчнүүд

• Уушгины өвчнүүд /гуурсан хоолойн багтраа/
• Зүрх судасны тогтолцооны өвчнүүд / артерийн даралт ихсэлт, зүрхний ишеми, том судаснуудын өвчин/
• Холбогч эдийн өвчнүүд /ревматоидартрит, дерматомиозит/
• Бөөрний өвчнүүд /гломерулонефрит, пиелонефрит, бөөрний хурц болон архаг дутагдал/
• Халдварт өвчнүүд, цусан үхжил
• Сэтгэл мэдрэлийн өвчнүүд цусны өвчнүүд
• Элэгний өвчнүүд

Плазмаферез эмчилгээний эсрэг заалт:

1) Эмнэл зүйн үхлийн үе
2) Парапротейнемийн гипервискозын комын байдал
3) Хурц гемолиз
4) Цусны халдвар
5) Нийт уураг 60г/л-ээс бага
6) Хорт хавдар

Плазмаферез эмчилгээний үед гарч болох хүндрэлүүд:

• Халуурах урвал
• Цус алдамтгай болох үзэгдэл
• Гемодинамикийн өөрчлөлт /Ухаан алдах- Коллапс /
• Халдвар дамжих
• Цитратын хордлого

Эх сурвалж: АӨСҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд