Д.Баярболд: Хэт халалт, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магадлал өндөр байдаг

0
205

Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр эрт илрүүлэг, оношилгооны тухай ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүлэг шинжилгээ явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Тэдний 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байв.

Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон.

Мөн энэ явцад нийт 25,118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлолт үзлэгтээ хамрагдахыг хүсэж буцаасан бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан.

Түүнчлэн 29,374 иргэнийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу онош тодруулах шинжилгээ хийхээр илгээсэн” гэв.

Үргэлжлүүлэн “Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон тухай дурдсан. Үүний дотор 61-ээс дээш насны хүн амд 897 өвчлөлийн 49.7 хувьд нь хандагч даралт ихсэх өвчин оношлогдож байгаа бол 15 хувьд нь зүрхний архаг ишми өвчин оношлогдож байна.

Мөн иргэдийн дунд зүрх судасны өвчин болон эрсдэлт хүчин зүйлээ мэдэхгүй явж байгаагийн улмаас хэт халалт, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой” гэлээ.

Дээр дурдсан 3,335 иргэний дотор 61-ээс дээш насны хүн амд 897 өвчлөлийн 49.7 хувьд нь анхдагч даралт ихсэх өвчин оношлогдож байгаа бол 15 хувьд нь зүрхний архаг өвчин оношлогдож байна.

Зүрх судасны өвчин болон эрсдэлт хүчин зүйлээ мэдэхгүй явж байгаагийн улмаас өнөөдөр хэт халалт, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой”