No menu items!
HomeЗөвлөгөөБ.Мөнхцэцэг: Чонон хөрвөс нь дулааны нөлөө, дасгал хөдөлгөөнөөр сэдээгддэг бөгөөд маш их...

Б.Мөнхцэцэг: Чонон хөрвөс нь дулааны нөлөө, дасгал хөдөлгөөнөөр сэдээгддэг бөгөөд маш их загатнадаг

-

АӨСҮТ-ийн Клиникийн 3-р тасгийн их эмч Б.Мөнхцэцэг чонон хөрвөс өвчний талаар зөвлөгөө өглөө.

Чонон хөрвөс

Янз бүрийн шалтгаант хүчин зүйлсийн үйлчлэлээр арьсны хялгасан судсууд өргөсч, судасны нэвчимтгий чанар ихэссэний дүнд арьсны өнгөн хөрсөнд тархмал улайлт болон хязгаарлагдмал хаван үүсч, бэлцрүүт тууралт гарч хүчтэй загатнах шинжээр илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин.

Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь бүх амьдралынхаа аль нэг үед нь чонон хөрвөс өвчнөөр өвчилдөг гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс илүү өртөмхий байдаг. Энэ өвчин нь гэнэт эхэлж, 24-48 цагийн дотор гарч алга болох ба харшил төрүүлэгч, дулааны нөлөө, дасгал хөдөлгөөн зэргээр сэдээгддэг арьсан дээр нь бэлцрүүт тууралт гарч, маш их загатнадаг. 

Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин аналгетик болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.

Шалтгаан. Чонон хөрвөс өвчний шалтгаан, сэдээгч хүчин зүйлүүд олон янз.

Үүнд: 

  • Эм, химийн бодисууд: Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд (Индометацин, метиндол, салицилат) зэрэг оношилгооны тодосгогч бодисууд, хар тамхины гаралтай  өвчин намдаагч бэлдмэлүүд, инсулин, пенициллин зэрэг антибиотикууд
  • Хүнсний зүйл: Газрын болон модны самар, хушга, шар буурцаг, өндөг, сүү, гурил, жимс, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн
  • Физикийн хүчин зүйл: Туяа, механикдаралт, үрэлт, халуун, хүйтэн
  • Халдварын хүчин зүйл: Амьсгалын дээд замын халдварыг үүсгэгч вирус, нян, мөөгөнцөр, шимэгч гэх мэт
  • Агаарын харшил төрүүлэгчид: Гэрийн тоос, агуулахынхачиг, ургамлын тоос,тоосонцор,мөөгөнцөр гэх мэт
  • Зонхилон тохиолддог өвчнүүд: Дотоод шүүрлийн булчирхай, бамбай булчирхайн өвчин, вирусыншалтгаант элэгний үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл гэх мэт

Урьдчилан сэргийлэлт

  • Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.
  • Хэрэв өвчилсөн бол мэргэжлийн арьс, харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Юунд харшилдгаа мэддэг байхнь чухал.
  • Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй эмчлэх гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдээс мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.
  • Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг өвчний шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэнэ. Мөн Харшлын сорилууд (бэгнүүрэн сорил, хатгах сорил) тавиулж болно.
  • Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, амьдралын буруу хэвшлээс татгалзах, бие махбодын өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

Хориглох хоол хүнсэнд:

  1. Спирт агуулсан бүтээгдэхүүн /Архи болон бүх төрлийн согтууруулах ундаа, айргийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй/
  2. Халуун ногоо /хар улаан перец, цагаан гаа, сармис, шанцай гэх мэт/
  3. Амттан /Шоколад, зөөлөн чихэр, өндөг, сүү, лаазалсан бүтээгдэхүүн/
  4. Жимс, жимсгэнэ /Чацаргана, апельсин, мандарин, манго, хан боргоцой зэрэг исгэлэн жимснүүд /
  5. Хүн өөрийн гэр, ажлын орчныг цэвэрхэн байлгаж, тоосгүй орчныг бүрдүүлэх, архи, тамхи хэрэглэхгүй байх, биеэ чийрэгжүүлэх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга юм.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд