No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Солонго: Наршилтын хамгийн том эрсдэл бол зүрх зогсох

Д.Солонго: Наршилтын хамгийн том эрсдэл бол зүрх зогсох

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч, Хүүхдийн ахлах зэрэгтэй эмч Д.Солонго бага насны хүүхдийг наршилтаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Бага насны хүүхдийн халуурлын ангилал ямар байдаг вэ?

  • Хэвийн халуун- 36.5-37.5
  • Бага халууралт- 37.5-38
  • Дунд халууралт- 38-39
  • Өндөр халууралт- 39-40
  • Хэт өндөр халууралт- 41-ээс дээш

Наршилтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь юу вэ?

Халуун нартай бүгчим газар удаан байх нь нэг эрсдэлт хүчин зүйл болно. Тухайлбал, машин дотроо хүүхдээ цоожлоод явах тохиолдлууд байдаг шүү дээ. Үүнээс болоод хүүхэд наршдаг. Харин наршилтын хамгийн том эрсдэл бол зүрх зогсох юм.

  • Агаарын чийгшил их байх
  • Өндөр настай хүмүүс
  • Бага насны хүүхэд
  • Зохисгүй хувцаслалт буюу хэт халуунд олон давхар хувцас өмсөх
  • Биеийн хүч их шаардсан дасгал хөдөлгөн хийх
  • Хоол тэжээлийн хомсдол /өглөөний цайгаа уухгүй гарах /
  • Хөдөлгөөний дутагдал
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Төрөл бүрийн гэмтэл, түлэгдэл

Наршилт буюу халууны цохилт нь хэрхэн үүсдэг вэ?

Нарнаас гадна хэт халуун бүгчим орчинд хүний биеийн дулаан зохицуулалт алдагдаж эхэлдэг. Хүн халууцаж хөлөрсөөр байгаад арьс хуурай болж биеийн температур өсдөг. Үүнийг л дулааны цохилт буюу наршилт гэж нэрлээд байгаа юм.

Бие махбод хэт халуунаас хөлрөх замаар өөрийгөө хамгаалж байдаг. Гэтэл хэт хөлөрсөөр байгаад бие махбод давс болон шингэнээ алдаж эхэлнэ. Цаашлаад дулаан зохицуулалт алдагдаж, наршилт үүсдэг.

Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Арьс халуун хуурай болох
  • Ухаан балартах
  • Таталт өгөх
  • Ухаан алдах
  • Зүрх дэлсэх
  • Даралт ихсэх
  • Бие сулрах
  • Толгой эргэх
  • Дотор эвгүй болох
  • Хөлс гарах нь багасах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Түүнчлэн бага насны хүүхэд болон насанд хүрэгсдийн наршилтад өртсөнийг мэдэх сонгомол гурван шинж тэмдэг байдаг. Тухайлбал,

  • Халуун нь нэмэгдээд 40 хэм хүрэх
  • Мэдрэлийн хямрал болох
  • Арьс нь халуун хуурай болдог. Хэрэв эдгээр шинж илрэх юм бол та манай хүүхэд наршчихсан юм байна гэдгийг эхний ээлжид мэдэх боломжтой.

Эмнэлэгт хандаж байгаа хүмүүс “манай хүүхэд гүйлгээд байна, наршчихсан юм шиг байна” гээд ирдэг. Хэрэв та анзаарвал дээрх сонгомол гурван шинжид гүйлгэх гэж байхгүй. Тиймээс бусад өвчний шинж тэмдэг эсэхийг тодруулах хэрэгтэй.

Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ?

  • Хэрвээ ухаантай бол сэрүүн газарт оруулж хувцсыг нь тайлж хэвтүүлнэ. Магадгүй зугаалгаар явж байвал модны сүүдэрт оруулаад өөрийнх нь алчуурыг норгоод ороогоорой.
  • Мөн хүйтэн жинг, хүзүү, суга, цавинд тавина. Ингэснээр өндөр халуурснаас болоод татах эрсдэлээс сэргийлж чадна.
  • Хүн наршаад, хөлрөөд ирэхээр давсаа алдаж байдаг. Тиймээс давстай цай эсвэл ус бага багаар уулгана.
  • Тусламж үзүүлж байхдаа амьсгалын байдлыг ажиглаж саад байгаа эсэхийг мэдэж, амьсгалын замыг чөлөөлж өгнө.
  • Хөлийг нь өндөрлөж нойтон алчуур толгойд нь тавина.  Хувцсыг нь тайлж суга, шанаа, цавь, тахим, дагз зэрэг том судас явдаг газруудад хүйтэн жин тавьж ойр ойрхон солино.
  • Хэрэв хүүхэд наршаад өндөр халуурснаасаа болж татах, унтаарсан идэвхгүй байдал нь удаан хугацаагаар үргэлжлээд байвал яаралтай эмнэлэгт хандаарай.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Сүүдэр газраар дагуулан явах
  • Малгайг нь норгох
  • Халууны оргил үед гадаа гаргаж тоглуулахгүй байх
  • Шигэн зүйл ойр ойрхон уулгах хэрэгтэй.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд