No menu items!
HomeОнцлохЦ.Эрдэмбилэг: Дараах тохиолдлуудад 13А маягт авалгүй лавлагаа шатлалын ЭМБ-д хандаж болно

Ц.Эрдэмбилэг: Дараах тохиолдлуудад 13А маягт авалгүй лавлагаа шатлалын ЭМБ-д хандаж болно

-

ЭМЯ-наас иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг 13А маягттай холбоотой мэдээллийг өглөө.


Тэрбээр “13 маягттай холбоотой гомдол иргэдээс их ирдэг. Үүнтэй холбоотой мэдээлэл хийе.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан болон лавлагаа шатлал гэж хоёр ангилдаг. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагчдад харьяалал харгалзахгүй үзүүлнэ гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, иргэн-даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээт тухайн шатлалын эрүүл мэндийн байгууллага дундаас өөрөө сонгоод харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд дараах шалтгааны үед иргэд шууд лавлагаа шатлалын эмнэлэгт хандах боломжтой гэж заасан байдаг. Тухайлбал, осол гэмтэлд өртсөн, амь нас тэнцсэн, эмнэлгийн яаралтай тусламж авах, хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн бол шууд хандаж болно. Мөн төрөх эх барих, шүд, эрүү нүүр, амны хөндийн тусламж үйлчилгээг шууд лавлагаа шатлалын эмнэлгээс авч болно.

Түүнээс гадна, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь дараах амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадамжгүй тул илгээх бичиг буюу 13А маягт гаргаж өгөлгүй, өвчтөн илгээж болно гэж тусгасан. Тодруулбал,

  • Халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээ
  • Шүд амны хөндийн тусламж үйлчилгээ
  • Чих хамар, хоолойн тусламж үйлчилгээ
  • Хорт хавдар
  • Осол гэмтэл
  • Арьс харшлын тусламж үйлчилгээ
  • Хатги, буглаа цэвэрлүүлэх зэрэг амбулаторийн жижиг мэс ажилбар хийлгэх бол шууд хандаж болно.
  • Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж үйлчилгээ
  • Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ
  • Сэргээн засах тусламж үйлчилгээ
  • Амбулаториор хийгдэх мэс ажилбар

Эдгээр тохиолдлуудад 13А маягт авалгүй шууд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх зохицуулалттай байдаг” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд