No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Оюун-Эрдэнэ: Дарханы замын ажлын гүйцэтгэлд аудит оруулах саналыг тавина

Л.Оюун-Эрдэнэ: Дарханы замын ажлын гүйцэтгэлд аудит оруулах саналыг тавина

-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Г.Халтар нар Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдүгээр хос замын дөрөвдэх багц дээр асуудал үүссэн. Тус хэсгийн замыг Хятадын “Чайна Жо” компани 14.8 сая долларны хөрөнгө оруулалт аваад  ажиллаж байна. Цар тахалтай холбоотой амаргүй нөхцөл байдал байна гэж тайлбарлаж байгаа.

Нэгдүгээр багцын дөрөв дэх ажлыг хариуцаж байгаа компани, хоёр болон гуравдугаар багцыг хариуцаж байгаа компанийн гүйцэтгэл тааруу. Шулуухан хэлэхэд, Сонгон шалгаруулалт дээр Засгийн газрын тал алдаа хийсэн. Үүний цаана авилгалын асуудал байхыг үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг өгсөн.

Техник, санхүүгийн хувьд чадавх муутай гэхдээ хямд үнэтэй компани шалгарснаас болоод Дарханы замын гурван багц дээр асуудал хүндрээд байна.

Санхүүжилтээ гаргахгүй, дурдсан хугацаанд хийхгүй байгаа нэр бүхий гурван компанийг цуцлах уу, цааш явах уу гэдгийг шийдэх шаардлага үүслээ.

Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд надтай хамт ажиллалаа. Компанийх нь удирлагууд болон туслан гүйцэтгэгч нартай ярилцлаа. Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлүүд ирснээс хойш ажил харьцангуй сайжирсан байна.

11 дүгээр сар гэхэд хоёр хос замын нэг хос замыг ашиглалтад оруулж байж Дархан-Улаанбаатар чиглэлийн ирэх очих урсгэл хэвийн болно. Энэ зам стратегийн ач холбогдолтой их том зам. Эхэлсэн нь зөв төсөл” гэв.

Мөн тэрбээр ажил гүйцэтгэгч Хятад компаниудын төлөөлөлд хандаж “Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. МУ-ын ЗГ өгсөн мөнгөнийхөө хариуд шаардлагаа тавина. Та нарын шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-т өгнө.

Ажлын гүйцэтгэл дээр Аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа хийхгүй байгаа компаниудыг БНХАУ-ын Засгийн газарт нь мэдэгдэнэ.

Тиймээс та нөхөд санхүүжилтэй аваад ажлаа хийвэл хий, үгүй бол боль.

Дарханы замыг манай үндэсний аж ахуйн нэгжүүд хийх боломжтой. Асуудлаа тодорхой хэл. Яагаад санхүүжилтээ гаргадаггүй юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд