No menu items!
HomeХэн юу хэлэвЯ.Содбаатар: Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа

Я.Содбаатар: Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа

-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2022.06.28/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Олон улсын нөхцөл байдал, манай дотоодын нөхцөл байдал ч хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг болсныг харуулж байна.

Ялангуяа олон улсад гарч буй улс төрийн ээдрээт нөхцөл байдал, улс орнуудын хооронд болж буй мөргөлдөөнт байдлууд эргээд дэлхийн хүн амын хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин зэрэг орнууд нь дэлхийн хүнсний томоохон нийлүүлэгчид. Энэ орнуудад үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь ялангуяа манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм.

Нөгөө талдаа, сүүлийн нэг жилийн хугацаанд дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Манай улс хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа. Мөн Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно.

Эмээлт дээр үүссэн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдсаны томоохон жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уг асуудлыг анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Цаашилд ч хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд