No menu items!
HomeГэрийн тохижилтХямд төсвөөр гэр орноо шинэчлэх хурдан, хялбар 6 арга

Хямд төсвөөр гэр орноо шинэчлэх хурдан, хялбар 6 арга

-

Их мөнгө зарцуулахгүйгээр гоёл чимэглэлээ шинэчлээрэй

Бид заримдаа гэрийн дотоод заслаасаа уйдаж эхэлдэг.  Урьдынх шигээ тийм ч гоё харагдахаа больж,  эсвэл таны урьд нь дуртай байсан ханын өнгө зохицоогүй, хуучирсан мэт санагдаж магадгүй юм. Ямар ч шалтгаантай бай та байшингаа шинэчлэх гэж байгаа бол та дараах мэдээлэлтэй танилцаарай.

Дараах зөвлөгөөг дагавал цаг хугацаа, мөнгө бага зарцуулах бөгөөд энэ нь том өөрчлөлт болно. Хэрэв та гэр орноо шинэчлэх гэж байгаа бол хийх зүйлсийн жагсаалтад дараах дотоод шинэчлэлтийг нэмж оруулахаа мартуузай.

Тоног төхөөрөмжийг солих

Шинэ усны цорго, багаж хэрэгсэл, тэр ч байтугай хаалганы бариул тоног төхөөрөмжид тэр болгон анхаарал хандуулдаггүй ч   энэ нь гэрийн ерөнхий гоо зүйд маш их өөрчлөлт оруулдаг. Мөн эдгээр нь сонголт ихтэй бөгөөд боломжийн үнэтэй.

Ханын өнгө

Ханыг  их цаг хугацаа, хүчин чармайлт гаргахгүйгээр томоохон өөрчлөлт хийж болно. Таны  гэрийг илүү загварлаг, баялаг, эрч хүчтэй харагдуулах онцгой зангилаа хананд бий. Та гэрийнхээ нэг ханыг дуртай өнгөөрөө будаж болно. Хэрэв энэ нь танд төвөгтэй санагдаж байвал олон тооны гоё сайхан ханын цаасны сонголтууд байна. Гэрийг бүхэлд нь биш зөвхөн нэг ханаа чимэглээд үзээрэй. Энэ нь загварлаг, гоёмсог харагдах болно.

Цонх

Та цонхны хүрээний өнгөө солиорой. Тэдгээрийг солих нь таны орон зайн дүр төрхийг бүрэн өөрчилж чаддаг супер энгийн алхам юм.

Буйдангийн дэрээ шинэчлээрэй

Буйдангаа солих нь өртөг ихтэй. Харин буйдангийн дэрийг, эсвэл дэрний уутыг солих нь хялбар, хямд арга юм. Хэрэв таны орон зай бага зэрэг уйтгартай санагдаж байгаа бол илүү их эрч хүч өгөх өнгөөр нэмж үзээрэй.

Шинэ хивс

Хивсүүд нь гэрийн орон зайд дулаан нэмэх онцгой чадвартай байдаг. Хэрэв гэрийн орон зай, зочны өрөөний өнгийг өөрчилмөөр байвал хивсээ солиход л болно. Мэдээжийн хэрэг таны сонгосон хивсний өнгө, хэв маяг чухал, гэхдээ хивсний байрлал бас нөлөөлдөг. Зурганд хивс нь диагональ маягаар тавигдсан бөгөөд энэ нь нэмэлт хөдөлгөөн, харааны сонирхлыг авчирдаг.

Ханаа чимэглэх

Та ханаа зурагт байгаа шиг чимэглэж болно. Ингэхдээ зургийн жаазны хүрээний өнгөнд гол анхаарлаа хандуулаарай. Мөн суурь ханатайгаа өнгө нь зохицож байх ёстой шүү.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд