Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний төлбөрийг ЭМД-аар хөнгөлж буй хувийн эмнэлгүүд

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа ЭМДЕГ-тай өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийн ШИНЭЧИЛСЭН мэдээллийг хүргэж байна. Энэхүү жагсаалт нь ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан.

Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг оношилгоонууд багтдаг юм.

ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй даатгуулагч иргэн оношийн бүлгээс хамааран тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. Оношийн бүлгийн мэдээлэл, үнийн дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай.

Нийслэл дэх эмнэлгүүд

1.Асралт мед нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 7777 0110

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / амбулатори болон 100 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай/

2. Баянзүрх нэгдсэн эмнэлэг

Холбогдох утас: 452057, 99057222

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг

3. Гурван гал эмнэлэг

Холбогдох утас: 70113344

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / Эх барих эмэгтэйчүүд, нярай, шүд, зүрх, бөөр, мэдрэл, дотор, арьс гоо засал, чих, хамар, хоолой, нүд, компьютер томограф, зүрхний цахилгаан бичлэг/

4. Интермед эмнэлэг

Холбогдох утас: 7701 1111

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

5. Интерферон альфа эмнэлэг

Холбогдох утас: 99080511

Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлал, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ

6.Мөнгөн гүүр эмнэлэг

Холбогдох утас: 7708 0303

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэ

7.Номун эмнэлэг

Холбогдох утас: 7044 5555

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

8. УБ Сонгдо эмнэлэг

Холбогдох утас: 7575 2727

Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ, мэс засал

9. ЭМЖЖ эмнэлэг

Холбогдох утас: 7034 1111

Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой

10. Юнимед Интернейшнл эмнэлэг

Холбогдох утас: 7700 0000

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ

11. Гранд мед эмнэлэг

Холбогдох утас: 7700 0066

Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг / зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг/

Орон нутгийн эмнэлэг

  1. Медипас эмнэлэг

Хаана: Орхон аймаг

Холбогдох утас: 7777 7103

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!