No menu items!
HomeХэн юу хэлэвД.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10,500 сандлыг шинээр сольж байгаа

Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10,500 сандлыг шинээр сольж байгаа

-

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ жил улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гараад байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Багтаамж – 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м.

Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон.

2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм.

Харин энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил ирэх 7 хоногт бүрэн дуусна” гэв.

Харин Шадар сайдын ажлын албанаас “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, бөх, морь, сурын харваа, шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа.

Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана” гэсэн мэдээллийг өглөө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд