No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндСэтгэл санааг тогтвортой байлгахад тустай 5 хүнс

Сэтгэл санааг тогтвортой байлгахад тустай 5 хүнс

-

Зарим хүн сэтгэлээр унасан үедээ сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд чихэрлэг, өндөр илчлэгтэй хүнс хэрэглэх нь бий. Мэдээж тэдгээр нь олон сөрөг үр дагавартай гэдгийг хүмүүс мэдэх биз.

Сүүлийн үед хоол тэжээл ба сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын хамаарлын талаар олон судалгаануудыг хийж байна. Тухайлбал хүний сэтгэл зүйн байдал ямар байх нь стресс, хүрээлэн буй орчин, нойр, генетик, сэтгэлийн эмгэг, хоол тэжээлийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохыг тогтоожээ. Зарим хоол хүнс нь тархины хөгжилд эергээр нөлөөлж, сэтгэлийн хямралыг даван туулахад тусалдаг аж. Тиймээс мэргэжилтнүүд сэтгэлээр унасан үедээ дараах хүнсний бүтээгдэхүүнээс сонгон  хэрэглэж байхыг зөвлөжээ.

1. Загас

Омега-3 тосны хүчлийг хүний бие өөрөө үйлдвэрлэж чадахгүй тул хоол хүнсээр дамжуулан авах нь зүйтэй аж. Салмон, туна загас зэрэг загас нь докозагексаеной хүчил (DHA) ба эйкозапентаеной хүчил (EPA) гэсэн хоёр төрлийн омега-3-аар баялаг бөгөөд энэ нь сэтгэлийн хямралыг бууруулахад нөлөөлдөг байна.

Омега-3 нь тархины эсийн мембранд тустай бөгөөд тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.   Зарим эмнэлзүйн туршилт, судалгаагаар омега-3 хэрэглэх нь сэтгэлийн хямралыг бууруулдаг болохыг тогтоожээ.

2. Хар шоколад

Шоколад нь сэтгэл хөдлөлийг зохицуулахад тустай олон төрлийн бодисоор баялаг юм. Түүнд агуулагдах сахар, кофеин, теобромин, N-ацилэтаноламин зэрэг элементүүд нь сэтгэл санааг сайжруулах төдийгүй таатай мэдрэмж төрүүлдэг байна.

Шоколад нь флавоноидоор баялаг бөгөөд тархины цусан хангамжийг сайжруулж, үрэвслийг бууруулж, сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулахад тусалдаг ажээ.

3. Исгэсэн хоол

Кимчи, тараг, айран, комбуча, даршилсан байцаа зэрэг исгэсэн хоол хүнс нь гэдэсний эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санааг сайжруулдаг.

Исгэх үйл явцад амьд бактери хүнсний бүтээгдэхүүнд үрждэг бөгөөд пробиотикууд үүсдэг аж. Эдгээр амьд бичил биетүүд нь гэдэсний эрүүл бактерийн өсөлтийг дэмжиж, серотонины түвшинг нэмэгдүүлдэг байна.

Серотонин бол сэтгэл санааны байдал, стрессийн хариу урвал, хоолны дуршил, бэлгийн дур хүсэл зэрэгт нөлөөлдөг нейротрансмиттер юм.

4. Банана

Банана нь допамин, серотонин зэрэг сайхан мэдрэмж төрүүлдэг дааварыг ялгаралтад тустай бөгөөд В6 витаминаар баялаг хүнс юм. Нэг том гадил (136 грамм) нь 16 грамм сахар, 3.5 грамм эслэг агуулдаг байна.

Өөөрөөр хэлбэл эслэг, сахар нь цусны урсгалд аажмаар орж, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулахад тусалдаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт бага байх нь сэтгэл санааг тогтворгүй болгодог байна.  

5. Овъёос

Овъёос бол сэтгэл санааг сайхан байлгахад тустай хүнс юм. Түүнчлэн энэ нь эслэгийн маш сайн эх үүсвэр юм гэдгийг уншигчид мэддэг болсон байх. Харин эслэг нь нүүрс усны шингээлтийг удаашруулж, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг байна.  

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд