No menu items!
HomeХэн юу хэлэвА.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно

А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно

-

ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Монгол үнэн” сонинд өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэе.

Тэрбээр хүүхдийн мөнгөний тухайд ““Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалж, дэмжихийн тулд 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. Одоо бол Засгийн газраас “Хуримтлалтай монгол хүүхэд” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэ бодлого ямар учиртай вэ гэвэл, товчхондоо, хүүхдэд 50 мянган төгрөг олгоно. Бас Ирээдүйн өв сангаар баталгаажсан данстай болгон дансанд нь сар бүр 50 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж өгнө. Тухайн хүүхдэд олгож байгаа 50 мянган төгрөгийг бэлнээр нь авч болно. Хүүхдийн мөнгөө банканд хадгалдаг бол тэр дансандаа шилжүүлж болно. Мөн тусгай санд үүссэн хуримтлалдаа үлдээж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд өгч байгаа 50 мянган төгрөгийг хадгалж, зарцуулах нь тухайн гэр бүлийн сонголт юм. Харин таны хүүхдийг тусгай санд хуримтлалтай болгож ирээдүйг нь дэмжих үүргийг төр хүлээе гэж байгаа юм. Энэ бодлого ирэх долдугаар сараас хэрэгжих байсан ч Засгийн газар эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хойшлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд