No menu items!
HomeНийгэмВ.Баярмаа: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал,...

В.Баярмаа: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй болгоно

-

Монгол улс дахь хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн эргэн тойрон дахь мэдээ мэдээлэл, хор уршиг, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.  

Дэлхийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэдэг 15-64 насны 270 сая хэрэглэгч байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь насаа алдаж байна. Тухайлбал: АНУ-д 2021 онд таван минут тутамд нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.

Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын танхимын багш, Сэтгэл зүйч Х.Сайнсанаа:

Эцэг эхчүүдийн зүгээс бол эдгээр зүйлсийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол яахын аргагүй үлгэр дуурайлал болох. Судалгаанаас үзэхэд эцэг, эхчүүд архины хамааралтай бол тухайн гэр бүлийн хүүхдүүд ч мөн адил насанд хүрээд архины хамааралтай болох нь өндөр байдаг. Хүүхдүүд бол сонсож сурахаас илүүтэйгээр харж сурдаг.  Тиймээс өөрсдөө эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг байх тохиолдолд хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн байдлаар ятгалаг гарч ирсэн бол үгүй гэж  хэлэх тэр зоригийг нь өгч байдаг.   

Өсвөр насны хүүхэд, залуучууд интернет, цахим сүлжээн дэх эх сурвалж тодорхойгүй, бодит бус, шинжлэх ухаан, судалгаа нотолгоонд үндэслэгдээгүй худал мэдээлэлд итгэх, найз нөхдийн ятгалгад автах, нэгнийгээ даган дуурайх, ганц удаа хэрэглэхэд “гайгүй байлгүй дээ” гэж хөнгөмсөгөөр хандах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна.

Гэмт хэрэгтний ярианаас: 2015 оноос эхлээд найзуудтайгаа нийлж өөрийнхөө дураараа зангаасаа болж ийм байдалд хүрсэн. Эцсийн эцэст үүнээс болж нэг бол шоронд орно эсвэл амь насаа л алдана. Үүнийг бол ганц удаа юм чинь гээд л эхэлсэн гэхдээ нэгэнт л эхэлсэн бол хэзээ ч зогсоох боломжгүй байдаг гэдгийг ойлгосон.

Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг нүдэнд үл үзэгдэнэ. Бүх эрхтэнд үхжил үүсгэж, үхжил дахин хэзээ ч сэргэхгүй. Тархинд гэмтэл үүсгэж, оюуны чадамжийг алдагдуулж, дотор эрхтнийг өвчлүүлж, хатууруулдаг байна. Насан туршдаа дотор эрхтний болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарч сэтгэцэд маш ихээр нөлөөлдөг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл:

Хүн болгон донтолтын талаар мэдлэг муутай байдаг. Хүссэн үедээ л гарчихдаг гэж боддог. Гэтэл эмгэг өвчтэй болчихсон, гарч болдоггүй. Сүүлдээ яаж ч чадахгүй болоод үүнийхээ эрхэнд орж амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үздэг аюултай бодис байдаг.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарын мансууруулах бодисын талаарх мэдлэг, мэдээлэлгүй байдал, хайхрамжгүй зан, үр хүүхэддээ тавьж байгаа хараа хяналт, хүүхэдтэйгээ харилцаж байгаа хандлага зэргээс шалтгаалан хүүхэд, залуучууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй болох эрсдлийг бий болгож байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа:

Хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас байна гэж үзсэн байдаг. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй. Өв тэгш гэдэг нь гэр бүл салахгүй байх, гэр бүлийн дотоод уур амьсгал төлөв төвшин байх, гэр бүлийн дунд ямар нэгэн хүчирхийлэлгүй байх нь чухал. Ийм орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хүүхдүүд ямар нэг хэлбэрээр зан үйлийн өөрчлөлтөд өртсөн байдаг. Дараагийн нийгмийн том орчин бол сургуулийн орчин. Хэрвээ хэвийн зөв, өв тэгш хүмүүжилтэй байх юм бол гэр бүлийн орчноос, сургуулийн орчинд шилжихэд маш амархан дасан зохицдог. Хэрвээ гэр бүлийн өв тэгш бус хүмүүжилтэй байвал сургуулийн орчинд дасан зохицоход маш төвөгтэй. Хүүхдийг бид хүүхэд байхад нь л засна. Насанд хүрсэн хойно нь засах боломжгүй байдаг юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэнэ, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг.

Гэмт хэрэгтний ярианаас…Ганц удаа л үзчихье гэж бодоод сонирхож хэрэглэсэн. Түүнээс биш үүнийг хэрэглээд байя, би хар тамхичин болно гэж огт бодож байгаагүй. Зүгээр л сонирхол. Хүмүүс яриад л байдаг болохоор энэ нь яг ямар байдаг юм бол гээд л сонирхоод үзчихсэн гэвч сүүлд нь үр дагаварыг нь мэдэрч байна. Би хэзээ ч хар тамхичин болчихно гэж бодоогүй, бодож энэ зүйлийг хэрэглээгүй.

Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулиудаар энэ төрлийн гэмт хэргийг зохицуулдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 1-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэдэг.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн,  цагдаагийн ахмад М.Зоригтбаатар:

Эх сурвалж: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд