No menu items!
HomeОнцлох үйл явдал"Ice Top" хамтлагийн тоглолтын үеэр 3 иргэнээс сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ

“Ice Top” хамтлагийн тоглолтын үеэр 3 иргэнээс сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ

-

Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “Ice Top” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт зохион байгуулагдсан. Уг тоглолтыг 12 мянга гаруй хүн үзжээ.

Тоглолттой холбоотойгоор цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд

  • Амраахгүй байна гэх-4,
  • Гар утас алдсан-4,
  • Унадаг дугуй алдсан-1,
  • Хэрүүл маргаан болоод байна-5
  • Биеэ авч явах чадваргүй согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна.

Халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж найман этгээдийг шоунаас гаргажээ. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, гурван иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд