No menu items!
HomeСэдэвЭ.Баасанжалба: Сайн дурын даатгуулагч НДШ-ээ сар, улирал, жилээр төлөх боломжтой

Э.Баасанжалба: Сайн дурын даатгуулагч НДШ-ээ сар, улирал, жилээр төлөх боломжтой

-

НДЕГ-ын ОНХХ-ийн дарга, улсын байцаагч Э.Баасанжалба сайн дурын даатгалын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Сайн дурын даатгуулагч гэж хэн бэ?

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой.

Сайн дурын даатгалын гэрээг хэрхэн байгуулах вэ?

Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдахдаа Нийгмийн даатгалын байгууллага(байцаагч)-тай “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулах бөгөөд гэрээндээ нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгдөг.

Сайн дурын даатгуулагчдын хувьд өөрийн орлогын байдлаасаа хамааран шимтгэлээ сараар, улирлаар, бүр жилээр ч нэг дор төлөх боломжтой. Энэ нь улирлын чанартай орлого бүхий малчид, чөлөөт уран бүтээлчид, бичил уурхай эрхлэгчид, газар тариалан эрхлэгчдийн хувьд таатай боломж юм. Гагцхүү та шимтгэл төлөх хугацаагаа гэрээндээ тусгах ба гэрээний хугацаанд энэхүү тохиролцоо нь өөрчлөгдөхгүй гэдгийг анхаараарай.

Биеэр очин гэрээ байгуулахдаа юу анхаарах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  • Даатгуулагч харьяа нийгмийн даатгалын хэлтсийнхээ сайн дурын байцаагчид хандана.
  • Иргэний үнэмлэх
  • Хоёр хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ авч очно
  • Гэрээг 1-12 сарын хугацаанд байгуулна.
  • Сарын орлого, түүнтэй адилтгах орлогоо өөрөө тодорхойлно. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөс тооцож шимтгэл төлөхөө даатгуулагч өөрөө шийдэх боломжтой.
  • Өөрийн орлогоос шалтгаалан сар,улирал, жилээр төлөх боломжтой.
  • Гэрээг ААН байгууллагад ажилд орох, нас барах, тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд дуусгавар болгоно.

Сайн дурын даатгуулагч нь шимтгэл тооцох сарын орлогоо тодорхойлохдоо тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, уг хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тооцно.

Ямар хувь, хэмжээгээр шимтгэл төлөх вэ?

Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь, хэмжээ нь 14.5 хувь байна. Тодруулбал, тэтгэврийн даатгалд 12.5 хувь, ҮОМШӨ даатгалд 1 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувийн шимтгэл төлнө.

Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй сайн дурын даатгуулагч эх төлбөл зохих шимтгэлийнхээ 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд үлдсэн 50 хувийг өмнө нь даатгуулж байсан эсэхээс хамаарч тэтгэмжийн даатгалын сангаас эсвэл улсын төсвөөс хариуцан төлнө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд