No menu items!
HomeОнцлох үйл явдалБурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг Энэтхэг улсаас заллаа

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг Энэтхэг улсаас заллаа

-

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залах талаар өмнө мэдээлж байсан. 

Тэгвэл Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд боллоо.

БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан бөгөөд угтсан авах үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

Хэд хоногийн өмнө энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц мэдээлэхдээ “Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж байгаа. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан.

Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна. Энэхүү ариун чандар заларсан газар болгонд амгалан жаргалан үүсэж, сайхан болдог гэдэгт бид итгэдэг. Энэтхэг улстай 2000 жилийн өмнөөс найрсаг харилцаатай байсан. 

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм.

Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна. 1995 онд Бурхан багшийн чандар манай улс заларч байсан. 

Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм” гэж байсан юм.

Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ёслол хүндэтгэлтэйгээр ширээнээ залж, дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан чогчин дуганд залах юм. 

Маргааш Бурхан багшийн их Дүйчин өдрийн 11:00 цагаас сүсэгтэн олонд толилуулахаар зохион байгуулж байгааг Гандантэгчэнлин хийдээс мэдээлэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд