No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Гэрэлмаа: Жирэмсний үед бие загатнах нь хэд хэдэн шалтгаантай

Д.Гэрэлмаа: Жирэмсний үед бие загатнах нь хэд хэдэн шалтгаантай

-

Нийслэлийн Амгалан амаржих газар цахим хуудсаараа дамжуулан эмч, мэргэжилтнүүдийн ээлжит зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Тус эмнэлгийн дотрын эмч Д.Гэрэлмаа жирэмсний үеийн бие загатналт, түүний ялган оношилгоо, жирэмсний үеийн цөс зогсонгишлын талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Жирэмсний үеийн бие загатнах шалтгаан нь юу вэ?

Жирэмслэлт нь нарийн нууцлаг, гайхамшигт үйл явц боловч энэ үед эмэгтэйн бие махбодод асар олон төрлийн өөрчлөлтүүд бий болдог. Тэдгээрийн дундаас жирэмсэн эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог нэг зүйл нь бие загатнах зовиур юм. Жирэмсний үед бие загатнах нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал,

  • Хэвлий томрохын хэрээр арьс сунаж, язардаг бөгөөд үүний улмаас загатнаа үүсч болно.
  • Арьсны хэт хуурайшилтын улмаас бие загатнаж болно. Харин хуурайшилт нь дааврын өөрчлөлттэй холбоотой юм.
  • Хувь хүний өвөрмөц байдлаас шалтгаалаад үнэртэн болон хувцас хэрэглэлээс болоод бие загатнаж болно.
  • Дааврын өөрчлөлтийн улмаас загатнаж болно.
  • Мөн цөс зогсонгишлын улмаас бие загатнаж болно. Цөс зогсонгишил нь жирэмсний үед тохиолддог элэг цөсний өвөрмөц эмгэг юм.
  • Жирэмсний үеийн арьсны загатнаат тууралтын улмаас бие загатнадаг. Энэ нь хэт их язралт, тууралт үүссэнтэй холбоотой бий болдог.

Жирэмсний үед ихэнхдээ гэдэс ба хөх орчим загатнааа үүсдэг. Учир нь энэ хэсгүүдэд бүтцийн өөрчлөлт явагдаж байгаатай холбоотой. Гэвч жирэмсний үеийн бие загатналтууд өөр өөр хэв шинжтэй байдаг тул тэдгээр шинжээр нь ялган оношилдог. Жишээлбэл, жирэмсний үеийн цөс зогсонгишлын үед гар, хөлийн салаа, мөчдөөр их загатнадаг бөгөөд загатнаа шөнө, орой ихэсдэг.

Жирэмсний үеийн цөс зогсонгишил гэж юу вэ?

Жирэмсний үеийн цөс зогсонгишил нь ихэнхдээ жирэмсний сүүлийн гурван сард ямар ч тууралтгүйгээр шөнө оройдоо гар, хөлийн салаа, мөчдөөр загатнах зовиураар илэрдэг. Эмгэг жамын хувьд бүрэн тайлбарлагдаагүй ч генетикийн, дааврын, хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд голлон нөлөөлдөг гэж үздэг.

Генетик- Жирэмсэн эмэгтэйн нэгдүгээр үеийн  хамаатан садангууд /ээж, эгч/ нь жирэмсний үед бие загатнах зовиуртай байсан бол удамших хандлагатай байдаг.

Даавар- Жирэмсний үед эстроген болон прогестерон даавар хамгийн чухал байдаг. Ялангуяа ихэр хүүхэд тээж байгаа хүнд цөсний зогсонгишлын загатнаа их үүсдэг. Энэ нь эстроген даавар ихэр жирэмсэн үед их байдагтай холбоотой.

Хүрээлэн буй орчин- Д витамин, селен гэх мэт элементээр дутагдсан үед загатнаа үүснэ. Өвлийн улиралд тохиолдох  нь элбэг. Мөн элэгний С вирус болон цөсний чулуутай байх нь жирэмсний үеийн цөс зогсонгишил үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг.

Жирэмсний үеийн цөс зогсонгишил нь урагт нөлөөлдөг үү?

Жирэмсний үеийн цөс зогсонгишил нь эхийн амьдралын чанарыг дордуулж, эх загатнааны улмаас шөнө ч унтаж чадахгүй хүнд байдалд ордог. Эхэд ийм зовиур илрэхээс гадна энэ нь урагт сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Эхийн цусны хүчил ихэсвэл ургийнх нь ч мөн ихэснэ. Ингэснээр дөрвөн төрлийн хүндрэлийг урагт бий болгодог гэж үздэг. Тухайлбал,

  • Ураг орчмын шингэний бохирдол
  • Нярайн амьсгалын дистресс хам шинж
  • Дутуу төрөлт
  • Ураг амьгүй болох эрсдэлүүд бий болно.

Жирэмсний үеийн цөс зогсонгшилын хамгийн аюултай эрсдэл нь ураг гэнэт амьгүй болох тохиолдол юм. Гэхдээ загатнаа үүссэн хүн болгоны ураг орчмын шингэн бохирдох, ураг гэнэт амьгүй болно  гэсэн үг биш. Энэ нь өвчний хүнд, хөнгөн байдал, шинжилгээний өөрчлөлтөөс хамаарна.

Жирэмсний үеийн бие загатналтын бууруулах ямар аргууд байдаг вэ?

Дараах аргуудыг зөвхөн гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болно. Эдгээр нь таны зовиур шаналгааг багасгах, шөнө  нойргүйддэг бол бага хэмжээнд  унтахад тань тусална.

  • Юунаас болж загатнаад байгаагаа мэдэхгүй бол эхний ээлжид хэрэглэдэг сүрчиг, угаалгын нунтаг, саванг солих эсвэл хэрэглэхгүй байх
  • Нийлэг материалтай хувцас өмсөхгүй байх. Аль болох амьсгалдаг, цэвэр даавуун материалтай хувцас өмсөх
  • Арьс чийгшүүлэгч лосьон, тос тогтмол хэрэглэх /олив, кокосын тос/
  • Хэрэв жирэмсний үеийн цөс зогсонгишил буюу холестазын үед бол ментолтой тос түрхэх
  • Шингэн зүйл сайн уух, гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Сорви арилгах тос түрхэж үзэх (бага зэргийн загатналтыг багасгана)
  • Хүнсний хэвэгтэй баннд орох, арьсандаа тараг түрхэх
  • Жирэмсний үеийн цөс зогсонгишлын загатнаа их хурц явагддаг бөгөөд хэр баргийн зүйлд намддаггүй. Тиймээс энэ үед хүйтэн чийгтэй алчуураар биеэ арчих, хүйтэн усанд орох, загатнасан хэсэгт хүйтэн бигнүүр тавиарай.
  • Их загатнаад байвал хувцсаа тайлах
  • Мэргэжлийн эмчийн зөвлөсөн эм, эмчилгээг хэрэглэх
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд