No menu items!
HomeУрлаг"Монголын Олон Улсын Балетын II уралдаан” энэ сарын 13-15-ны өдрүүдэд болно

“Монголын Олон Улсын Балетын II уралдаан” энэ сарын 13-15-ны өдрүүдэд болно

-

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй “Монголын Олон Улсын Балетын II уралдаан”  оролцогчдоо бүртгэж дууслаа.

Уралдааныг энэ сарын 13-15-ны өдрүүдэд УДБЭТ-т цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Нийт таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр балетчид өрсөлдөх бөгөөд Олон улсын балетчид хэдийнэ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. 

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит “Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж”-оос Александр Базаров, Чингис Монгуш нар “Өсвөр 2” ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар “Өсвөр 1” ангилалд өрсөлдөхөөр Монголд иржээ.

Олон улсад нэр хүндээрээ тэргүүлдэг тус сургуулийн захирал Доржо Дугаржапов тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тус уралдаан өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж буйн нэг илрэл юм.

Мөн олон улсаас ОХУ-ын “Улаан Үд хотын Театр”, БНСУ-ын “JIN ART CENTER”, Өмнөд Африкийн “Mzansi Ballet School” болон “Twirlz Dance Academy”, Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд оролцож байна. 

Монгол Улсаа төлөөлөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида” балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик” балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс” сургалтын төв”, Дорнод аймгаас “Дорнын бүжиг” клубын бүжигчид, сурагчид тус тус оролцохоор бүртгүүлжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд