No menu items!
HomeЭрүүл мэнд"Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хугацааг тухайн эрүүл мэндийн байгууллага товлоно"

“Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хугацааг тухайн эрүүл мэндийн байгууллага товлоно”

-

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор дэд профессор Э.Оюунсүрэн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн цахимын бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн салбарын анхан болон лавлагаа шатлалын хүрээнд 274 маягт дээр тусламж үйлчилгээг явуулж байна.

-Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар хичнээн иргэн хамрагдаад байна, насны ангиллыг авч үзвэл?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 165,531 хүн хамрагдсан бөгөөд үүнийг насны ангиллаар авч үзвэл,

-0-5 насны 23,708

-6-17 насны 102,456

-18-30 насны 14,431

-31-45 насны 8,962

-46-60 насны 8,184

-61-ээс дээш насны 7,790 иргэн хамрагдаад байна.

Улс даяар 600 гаруй эрүүл мэндийн байгууллага урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа. Тухайн байгууллагад бэлэн байдлыг хангасан тодорхой насны бүлгээсээ эхлээрэй гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс аль насныхан идэвхтэй хамрагдаж байгааг дүгнэх цаг болоогүй байна.

-Үзлэгт хамрагдах товлолт хугацааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Төрсөн сараар нь үзлэгт хамруулах бол хугацаа нь өнгөрчихлөө гэх асуудлууд гарч байна?

-Урьдчилан сэргийлэх үзлэг нийт хүн амыг хамарна. Тиймээс Өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагад төвлөрч ажиллаж байгаа.

Үзлэгт хамрагдах иргэнд урилга очно. Зарим эрүүл мэндийн байгууллагууд цаасан хэлбэрээр урилга хүргүүлж байгаа бол зарим нь цахимаар, мессеж хэлбэрээр хүргүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын тухайн хууль, ЭМДҮЗ-ийн тогтоолд зааснаар бол төрсөн өдрөөс хойш гурван хоногийн дараа гэсэн хугацаа байдаг.

Энэ урьдчилан сэргийлэх үзлэгийн хувьд тухайн Эрүүл мэндийн байгууллага хугацааг товлож, урилга хүргүүлнэ. 0-5 насны бүлгийг хамруулж байхад төрсөн өдөр нь болох гэж байгаа юм байна гээд гэнэт өөр насны бүлгийн хүнийг хамруулах ажлыг зохион байгуулах боломжгүй.

Тухайн эрүүл мэндийн байгууллага хүний нөөц, тоног төхөөрөмжөө хангаж үйл ажиллагааг удирдана.

-ЭМД-аа нөхөн төлөх боломжтой шүү дээ?

-2019 оноос хойш ЭМД-аа төлөөгүй бол нөхөн төлж байж үзлэгт хамрагдана. Энэ талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй хүргүүлсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад дунджаар хоёр хоног зарцуулж байна. Тиймээс даатгалаа төлсөн байх, албан ёсоор ажлаасаа чөлөө авсан байх зэргээр хувийн бэлтгэлүүдээ сайтар хангасан байх шаардлагатай.

Эрт илрүүлэг нь онош тавиад эмчлэх биш харин эрсдлийг тодорхойлж, эрсдэлтэй бүлэгт багтсан бол дараагийн шатны тусламж, үйлчилгээнд шилжүүлэх юм.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд