Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ ба даатгалын хөнгөлөлт

Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг оношилгоонууд багтдаг юм.

Үүний нийт зардлын 70 хувийг ЭМД-аас, иргэн өөрөө 30 хувийг төлөхөөр зохицуулсан байдаг. ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан бүх эмнэлгүүд ижил үнийн жишигтэй байх юм.

Тэгвэл ямар оношилгоо ямар хөнгөлөлттэй байдаг талаар мэдээллийг хүргэе.

  1. MRI оношилгоо– нийт төлбөр 350 мянгаас хөнгөлөгдсөнөөр иргэн 105 мянгыг төлнө

2. Компьютер томграф оношилгоо– нийт төлбөр болох 120 мянган төгрөгөөс хөнгөлөгдсөнөөр иргэн хувиасаа 36 мянган төгрөг төлнө

3. Дурангийн оношилгоо: Нийт төлбөр 60 мянга. Иргэн хувиасаа 18 мянгын төлнө

4. Дурангийн ажилбар: Нийт төлбөр 150 мянган төгрөг. Үүнээс иргэн хувиасаа 45 мянгыг төлнө

5. Судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар: Нийт төлбөр болох 650 мянгаас хөнгөлөгдсөнөөр 195 мянгын иргэн хувиасаа төлнө

6. Судасны бус ажиллабар: Нийт төлбөр 320 мянга. Үүний 96 мянгыг иргэн хувиасаа гаргана

7. Цөмийн оношилгоо: Нийт төлбөр болох 120 мянгаас хөнгөлөгдөж, 36 мянга болно.

8. Зүрхний ЭХО, Холтер зүрхний цахилгаан бичлэг: Нийт төлбөр 50 мянга. Иргэн төлөх нь 15 мянга болж хөнгөлөгдөнө

9. Электромиографи: Нийт төлбөр болох 120 мянгаас хөнгөлөгдөж, 36 мянга болно.

10. Шинжилгээ: Нийт төлбөр нь 80 мянга. Иргэн хувиасаа төлөх нь 24 мянга байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!