No menu items!
HomeЭрүүл мэндТав хүртэлх насны хүүхдүүдийн 10 хувь нь жингийн илүүдэлтэй

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 10 хувь нь жингийн илүүдэлтэй

-

“Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр 2030 онд гэхэд хүүхдүүдийн 20 хувь нь илүүдэл жин, таргалалттай болох эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа “Хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбар бус бүхий л салбараас хамаардаг. Олон улсын дүн шинжилгээгээр Монгол хүүхдүүд таргалалт үүсгэх маш эрсдэлтэй орчинд амьдарч байна. Нэгдүгээрт, хүнсний орчин хүүхдийн таргалалт үүсэхэд маш их нөлөөлдөг. Зарж байгаа, сурталчилж байгаа ихэнх бүтээгдэхүүнүүд хүүхдийг таргалалтад хүргэж байна.

Нийслэлийн хүүхдүүд чөлөөтэй тоглох, дугуй унах, аюулгүй хөдөлгөөн хийх боломж хомс байгаа юм.

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 10 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь олон улсын түвшинтэй харьцуулахад өндөр хэмжээнд байсаар байна.

Одоогийн түвшинд өсвөр насныхны дунд таргалалтын түвшин бага байгаа ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Хэрэв бид одоо л арга хэмжээ авахгүй юм бол 2030 он гэхэд монгол хүүхдүүдийн (5-19 насны) нэлээдгүй, 20-орчим хувь нь илүүдэл жинтэй, таргалалттай болохыг мэргэжилтнүүд сануулж байна” гэсэн юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд