No menu items!
HomeЭрүүл мэндД.Солонго: Урьдчилан сэргийлэх үзлэгийг халдварт өвчин, халдварт бус өвчин, хавдар гэсэн 3...

Д.Солонго: Урьдчилан сэргийлэх үзлэгийг халдварт өвчин, халдварт бус өвчин, хавдар гэсэн 3 чиглэлээр хийж байгаа

-

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар 5-р сарын нэгнээс эхэлсэн билээ. Энэ талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч Д.Солонго мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн ач холбогдол нь юу вэ?

– Тухайн хүнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн өвчнөө мэдэхгүй явж байхад нь эрт илрүүлснээр нас барах, хөдөлмөрийн чадвар алдах хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг халдварт өвчин, халдварт бус өвчин, хавдар гэсэн гурван чиглэлээр хийж байгаа.

Халдварт өвчний хувьд:

  • Бэлгийн замын халдварт өвчин буюу ДОХ, тэмбүү
  • Элэгний В,С вирус илрүүлэх
  • Сүрьеэ илрүүлэхээр ажиллаж байна

Халдварт бус өвчний хувьд:

  • Зүрх судасны эмгэг
  • Хоол боловсруулах замын эмгэг
  • Чихрийн шижин II
  • Бамбайн эмгэг
  • Уушгины эмгэг

Хавдрын хувьд:

  • Бүдүүн, шулуун гэдэс
  • Ходоод, улаан хоолой
  • Элэг
  • Хөх
  • Умайн хүзүү
  • Уушгины хавдар илрүүлэхээр ажиллаж байна.

– Ямар шинжилгээнүүд хийх вэ. Тэдгээр нь ямар ач холбогдолтой вэ?

– Тухайлбал, уушгины хувьд сүрьеэ болон хавдар илрүүлэх шинжилгээг хийж байна. Үүний тулд 18- наас дээш насны бүх хүмүүсийн цээжний рентген зургийг авч байгаа. Мөн зүрх судасны эмгэгийг илэрүүлэхийн тулд цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон биохимийн шинжилгээг хийнэ. Дээрээс нь зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зургаас зүрх судасны тодорхой эмгэгүүдийг оношлох боломжтой.

Мөн элэгний тухайд В,С вирус, бусад өвчнийг илрүүлж байгаа. Халдварт бус өвчнийг илрүүлэх жагсаалтад хоол боловсруулах замын эмгэг багтаж байгаа бөгөөд энэ нь элгэнд хамаатай юм. Тодруулбал, хэвлийн эхо оношилгоо хийх бөгөөд үүгээр элгэнд ямар нэг ургацаг байна уу, үгүй юу гэдгийг харах боломжтой. Түүнчлэн биохимийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа болон АСАТ, АЛАТ гэх мэт зүйлүүдийг илрүүлэх боломжтой байдаг.

Цаашлаад ходоод, улаан хоолойн дурангаар хоол боловсруулах замын эмгэгүүд болон шархлаа, ургацаг гэх мэт зүйлүүдийг илрүүлэн ажиллаж байна. Мөн ходоод, улаан хоолойн хавдрыг илрүүлж байгаа бөгөөд цус, биохимийн шинжилгээгээр зарим үзүүлэлтүүд гарч ирдэг.

Бид хэвлийн эхогоор нойр булчирхайн эмгэгүүдийг илрүүлж байгаа. Мөн биохимийн шинжилгээр нойр булчирхайн үрэвслүүдийг илрүүлэх боломжтой юм. Түүнчлэн өлөн үеийн сахар үзэж байгаа бөгөөд шээсний шинжилгээгээр чихрийн шижинтэй эсэхийг оношилж байна.

Харин бүдүүн шулуун гэдэсний хавдрыг өтгөнд далд цус илрүүлэх байдлаар шинжилнэ. Үүнийг 46-аас дээш насныханд хийж байгаа.

– Эрт илрүүлэх шинжилгээг насны бүлгээр хийж байгаа шүү дээ. Энэ нь  ямар онцлогтой вэ?

– Эрт илрүүлэх багцыг анагаах ухаанд суурилж гаргасан бөгөөд тухайн насны бүлэгт тохирсон шинжилгээнүүдийг оруулсан. Тухайлбал, 18-30 насныханд

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөөг өгч байгаа.

Харин 31-45 насныханд дээрх шинжилгээн дээр нэмэгдээд, эмэгтэйчүүдэд ПАП тест хийгдэж байгаа. Мөн хэвлийн эхо, ходоод улаан хоолойн дурангийн оношилгоо хийнэ. 46-60 насныханд дээрх шинжилгээнүүдээс гадна өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг хийнэ. 61-ээс дээш насныханд мөн адил дээрх шинжилгээг хийж байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд