No menu items!
HomeХоол, шим тэжээлБудаа агшаагчинд кекс хийх хялбар жор

Будаа агшаагчинд кекс хийх хялбар жор

-

 Баяр ёслол гэлтгүй, гэртэй байх энэ өдрүүдээр бялуу хийх хялбар жорыг хүргэж байна. Өөрийн гараар бялуу хийж санаандаа хүртэл амтлаж, чимэглээрэй. Эзэгтэй нартаа зориулж будаа агшаагчинд бялуу хийх энгийн жорыг дэлгэе.

Орц

  • Өндөг
  • Элсэн чихэр
  • Гурил
  • Хөөлгөгч /baking powder/
  • Масло
  • Сүү
  • Ванилийн сахар

Айл болгоны будаа агшаагч өөр байдаг. Ухаалаг будаа агшаагчтай бол ‘’cake’’ гэсэн тохиргоог дархад болно. Харин энгийн будаа агшаагчтай бол:

1. Энгийн будаа агшаагч нь зөвхөн доороосоо халдаг тул түлэгдэхээс сэргийлж хүнсний цаас будаа агшаагчныхаа саванд хийж, эсвэл маслаар тослож болно.

2. Энгийн будаа агшаагчны товчлуур доошилсон тохиолдолд буцаж хурдан дээшлүүлээрэй. Хэрэв будаа агшаагчны товчлуур нь дээшлэхгүй байвал 1-2 минут хүлээн дахин жигнээрэй.

Ингээд кексээ хийцгээе

Алхам 1. Саванд 3 ширхэг өндөг, элсэн чихрийг хийгээд автомат холигч /гар холигч байж болно, сайтар хутгаарай/ ашиглан өндөгний шар задарч, элсэн чихэр бүрэн уустал сайтар холино.

Алхам 2. Ингээд гурил болон нарийн боовны хөөлгөгчийг /baking powder/ хийж хутгуураар сайтар хутгаарай.

Алхам 3. Маслыг богино долгионы зууханд хайлуулж зөөллөөрэй. Ингээд өөр саванд масло, сүү, ванилийн охийг хийгээд автомат холигчоор хөвсгөр болтол нь миксэрдэнэ.

Алхам 4. Ингээд бэлдсэн зуурмагаа Алхам 1-т хийсэн өндөгний зуурмагруу бага багаар гоожуулан хийж, зөөлөн хутгаж, холино. Ингээд Бялууны зуурмаг бэлэн болно. Ингэж хийснээр бялууны зуурмаг илүү амттай, хөвсгөр болдог. Хэрвээ дээрх алхмуудыг хийх төвөгтэй байвал бүх орцыг нэг саванд хийгээд автомат холигчны дээд хурдаар 2-3 минут миксэрдэж болно. Зуурмагаа будаа агшаагчны саванд хийсний дараа бага зэрэг тогшиж өгөөрэй. Ингээд 30-40 минутын дараа кекс бэлэн болно.

Будаа агшаагчинд бялуу хийх дээрх үндсэн жорыг та өөрийн хүссэнээр баяжуулж бүх төрлийн бялууны кекс хийж болно. Жишээ нь зуурмагтаа нунтаг какао ашиглан шоколадтай бялуу хийж болно. Мөн зуурмагтаа үзэм, хатаасан жимс нэмж болох юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд