No menu items!
HomeДэлхийБрэд Питт Анжелина Жолиг шүүхэд өгчээ

Брэд Питт Анжелина Жолиг шүүхэд өгчээ

-

Холливуудын алдарт жүжигчин Брэд Питт салсан эхнэр Анжелина Жолиг 2008 онд хамтдаа худалдаж авсан дарсны компанийн хувиа худалдсан хэргээр шүүхэд өгчээ.

Тодруулбал, Анжелина Жоли хамтран эзэмшдэг усан үзмийн талбайнхаа хувийг Оросуудад зарахдаа хуучин нөхөр Брэд Питтээ мэдэгдээгүй байна. Харин Питт үүнийг дарсны компанид нь зориудаар хохирол учруулсан хэмээн үзэж шүүхэд өгчээ.

Хосууд 2008 онд Францын өмнөд хэсэгт байрлах байшин, усан үзмийн талбай бүхий Францын Chateau Miraval SA компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авчээ.

Брэд Питт хэлэхдээ, бид хоёр нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр компанид эзэмшиж буй хувиа зарахгүй гэж тохиролцсон гэжээ. Түүнчлэн PA мэдээллийн агентлаг Жоли Питтэд мэдэгдэлгүйгээр Оросын олигарх Юрий Шефлерийн хяналтад байдаг Люксембургт төвтэй архины үйлдвэрлэгчид хувьцаагаа худалдсан гэж мэдээлээд байгаа аж.

Питтийн өмгөөлөгчид, энэ бизнесийг босгоход Жоли ямар ч хувь нэмэр оруулаагүй, энэ бизнес “тэлснээр” олон сая доллар олох боломжтой байсан гэжээ.

Харин Жоли одоогоор олон нийтэд тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд