No menu items!
HomeЭрүүл мэндБ.Ган-Эрдэнэ: Нойр булчирхайн хавдрын үед шалтгаан тодорхойгүйгээр турах шинж илэрдэг

Б.Ган-Эрдэнэ: Нойр булчирхайн хавдрын үед шалтгаан тодорхойгүйгээр турах шинж илэрдэг

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-Магистр Б.Ган-Эрдэнэ “Нойр булчирхайн хавдар” сэдвээр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

“Нойр булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн нойр булчирхайн сувганцрын эсээс үүсэлтэй байдаг”

Нойр булчирхай нь ходоодны ард орших 10-15 см орчим урт эрхтэн ба хоол боловсруулах болон цусан дахь сахарыг зохицуулах үүрэг бүхий бодисуудыг ялгаруулдаг булчирхайлаг эрхтэн юм. Нойр булчирхайн хорт хавдар нь ихэвчлэн нойр булчирхайн сувганцрын эсээс үүсэлтэй ба цөөн тохиолдолд дотоод шүүрлийн эсүүдээс үүсэлтэй байдаг.

Нойр булчирхайн хавдрын үед шалтгаан тодорхойгүйгээр турах шинж илэрдэг. Түүнчлэн,

  • Бүх бие ногоорч,  шарлах
  • Хэвлийгээр өвдөх
  • Хоолны дуршил буурах шинж ажиглагдана.
  • Мөн хоол идсэний дараа /ялангуяа хүнд хоол идсэний дараа/ шингэхгүй байх эсвэл гүйлгэх шинж илэрч байдаг.

Нойр булчирхайн хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

  • Хүйс
  • Тамхи
  • Жингийн илүүдэл
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл
  • Чихрийн  шижин
  • Удамшлын өвчнүүд нь нөлөөлж байдаг.

Нойр булчирхайн хавдраар дийлэнхдээ эрэгтэй хүмүүс өвчлөх өндөр эрсдэлтэй. Япон улсад хийсэн судалгаагаар нойр булчирхайн хавдар нь хамгийн тавилан муутай хавдруудын нэгээр нэрлэгдсэн. Ерөнхийдөө дэлхий нийтэд нойр булчирхай, элэг, цөсний хавдрыг хамгийн тавилан муутай гэж үздэг.

Нойр булчирхайн хавдар үүсгэх ндсэн шалтгаан нь архины хэрэглээ юм. Архи, тамхийг хэт хэтрүүлэн хэрэглэх, биеийн жингийн илүүдэл нь хавдар үүсэхэд их нөлөөлдөг. Түүнчлэн нойр булчирхайн архаг үрэвсэл, чихрийн шижингийн улмаас нойр булчирхайн хавдрын тохиолдол ихсэж байна.

40-60 насны эрчүүд нойр булчирхайн хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, нойр булчирхайн хавдрын эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины хэрэглээгээ зохицуулах нь зүйтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

трэнд