“Хатуухан хэлэхэд сурагчдын үдийн цайны махны нийлүүлэлт ченжийн гараар дамждаг”

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Анужин: Сургууль дундын нэгдсэн гал тогоотой болох хувилбарыг богино хугацаанд судалж, шийдвэрлэх ёстой. Орон даяар махны асуудал нэлээд хурцадмал тавигдаж байна. Сурагчдын үдийн цайны махны асуудал хаанаас шийдэгдэж байгаа юм. Дөрвөн байгууллагаар дамжиж байгаа. Тэгдээр байгууллагууд махаа хаанаас авч байна вэ?

БШУ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн: Үдийн цайны махны нийлүүлэлт нийслэлийн хэмжээнд хатуухан хэлэхэд ченжийн гараар дамждаг. Хувь хүнээс болон ААН-ээс авч байгаа ч хяналт шалтгалт хийж, очоод үзэхээр мэргэжлийн хяналтын буюу хүнсний аюулгүй байдлын шинжилгээнд орсон гэрчилгээг үзүүлээд л авчихаж байна. Нийслэлийн хувьд ихэвчлэн хүнсний захуудаас авдаг. Орон нутгийн хувьд аймгийнхаа хүнсний зах, эсвэл хүүхдүүдийн эцэг, эх, малчдаас авч байна.

УИХ-ын гишүүн П.Анужин: Сургуулийн хүүхдүүдэд мах нийлүүлж байгаа нэртэй мэргэжлийн хяналт гэсэн худал бичигтэй хувь хүний гар дамжсан махыг хүүхдүүдэд өгч байгаа нь үнэн.

Боловсролын яамнаас гарц гаргалгаа гаргахын төлөө сайн ажиллаж байгаа. Гэхдээ хий эргээд яаж ч чадахгүй байна. Үүний нэг жишээ нь, төсвийн тодотгол батлах үеэр хүүхдийн хоолны зардлыг хассан. 2.3 тэрбум төгрөгийн хүүхдийн хоолноос хассан. Хоол хүнс гэж юу байдаг юм бэ гэдэг соён гэгээрэл энэ ард түмэнд, энэ улсад алга. Хоол хүнсийг авгайн ярьдаг сэдэв, УИХ, чуулганд ярих ёсгүй гэж ойлгодог.

Тэр байтугай сургуулийн захирлууд ямар ч ойлголтгүй байна. Зарим захирлууд энэ хуулийг явуулж болохгүй шүү гэчихсэн явж байгаа. Яагаад гэвэл сургуулийн захирлууд гал тогооны түрээсээс ашиг олдог. Ийм эмгэнэлтэй байдалтай байна.

Дээрээс нь хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс нь гаргуулаад хүүхдэд илүү сайн хоол өгье гэдэг судалгаа хийсэн байна. Бид нэг хүүхдэд оногдох мөнгийг өндөр тавьчихаар айгаад үнэн байдлыг хэлж чаддаггүй. Улсаас 3,000 мянган төгрөг гаргахад үүн дээр 1,000-2,000 төгрөг нэмээд хүүхдэдээ сайн хоол өгье гэдэг эрэлт байгаа. Ийм оновчтой шийдвэр гаргахаас улс айх ёсгүй.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!