No menu items!
HomeЭрүүл мэндНЭМҮТ: Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед горойх шинж илэрнэ

НЭМҮТ: Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед горойх шинж илэрнэ

-

Ходоод, улаан хоолойн сөөргөө (GERD) өвчний үеийн хооллолтын зөвлөмж НЭМҮТ-өөс хүргэлээ.

Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Энэ нь улаан хоолойн салстыг гэмтээж ходоод улаан хоолойн сөөргөө өвчнийг үүсгэдэг байна.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед дараах шинжүүд илэрнэ. Үүнд,

  • Цээж хорсох
  • Хоолой хорсох
  • Горойх
  • Цээжний араар зурж өвдөх
  • Исгэлэн, хүчиллэг зүйлээр гулгих

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчний үед дараах зүйлсийг хориглоно. Үүнд,

  • Согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоох
  • Хийжүүлсэн ундаа нь ходоодны даралтыг нэмэгдүүлж сөөргөөг нэмэгдүүлнэ
  • Ходоодны хөдөлгөөнийг багасгадаг өөх тосны хэрэглээг багасга
  • Халуун ногоотой, халуун эсвэл хэт хүйтэн хоол идэх нь улаан хоолойн, ходоодны салстыг гэмтээнэ
  • Улаан хоолойн доод сфинктерийг сулладаг бүтээгдэхүүнээс татгалзах / кофе, шоколад, ногоон сонгино, сармис, улаан лооль, цитрусийн төрлийн жимс/.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд