No menu items!
HomeУИХЦ.Цэрэнпунцаг: Яагаад заавал жолооны курсэд сурах ёстой юм

Ц.Цэрэнпунцаг: Яагаад заавал жолооны курсэд сурах ёстой юм

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Хөдөө орон нутагт жолооны үнэмлэхний асуудал байна. Жолооны үнэмлэх авахын тулд жолооны курсэд суух хэрэгтэй болчихоод байгаа юм.

Гэтэл жолооны сургалтанд суух шаардлагагүй, машин, мотоциклыг мэргэжлийн жолоочоос дутхааргүй бариад давхиад байдаг эмэгтэйчүүд их л байна. Эдгээр хүмүүсийг яагаад заавал жолооны курсэд суух ёстой гээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заачихсан юм бэ?

ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заавал жолооны курсэд суухыг заасан. Холбогдох байгууллагын сургалтанд сууж, практик болон онолын мэдлэгийг үзсэний үндсэн дээр жолоодох эрхийн үнэмлэх авах хууль, эрхзүйн орчинтой.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Төрөөс хууль гаргахдаа шалгалтаа өг л гээд шаардчихна биз дээ. Яагаад заавал жолооны сургуульд суухыг шаардаж байгаа юм. Дунд сургууль төгссөн бичиг үсэгтэй, практик дээр машин тэргээ бариад л явж байна.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд