НҮҮР УИХ “Монгол цөмийн хог хаягдлыг булшилдаг улс болох юм уу”

“Монгол цөмийн хог хаягдлыг булшилдаг улс болох юм уу”

0
84

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нэгдүгээрт, ягаан ногоон тасалбараар бүтээн босгосон бүхий л үйлдвэр, заводоо хувьчлаад дуусгасан. Тогтсон системээ эвдчихсэн учраас буцааж хийх гэж үйлээ үзэж байгаа. Дээр нь патент, лиценз гэж юмаар газраа өгөөд дуусч байна. Тусгай хамгаалалттайгаас бусад газарт патент, лиценз олгож байгаа. Ойн сан, усны эх, ан, амьтад хичнээн олноороо үрэгдэж дуусав.

Тэгээд уурхайгууд нь сүүлдээ лицензээ авчихаад хоёр хүрз шороо хаячихаад буцаагаад улс ашиглах гэхээр мөнгө нэхээд хэвтчихдэг. Энэ тогтолцоогоо хэрхэх вэ?

Хоёрдугаарт, Засгийн Газраас өргөн барьсан Цацраг идэвхит ашигт малтмалын тухай хуулийн төслийн 8.21-д “Цацрагийн үүсгүүрийг угсарна, байрлуулна, түрээслэнэ, үйлдвэрлэнэ, ашиглалтаас гаргана, задлана, хадгална” гэжээ. Бид цөмийн цацрагийг нутагтаа ингэж болох юм уу. МХЕГ-аас зөвшөөрлийг нь өгөх юм байна. 8.18-д “Цөмийн бодис импортолно, экспортолно, тээвэрлэнэ, хаягдлыг нь булшилна” гэж байна. Монголд булшлах юм уу. Ийм зөвшөөрөл олгох гэж байгаа юм уу та нар.

Хуулийн 8.3-д “Хүн амын эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг булахад зориулан газрын хэвлийг ашиглуулна” гэсэн байна. Бид бэлчээрийн мал аж ахуйтай улс. Хөрс бохирдох юм бол ус, өвсөөр ундаалж байгаа мал чинь өвчин тусна биз дээ. Тэгээд тэрийг нь бид идэхээр юу болох вэ. Ийм зүйл байж болох уу. Та нар зөвшөөрч байгаа юм уу. Хуулиараа эрхээ авчихаад амьдрах орчин, байгалиа сүйтгэж байна. Монгол Улс цөмийн хог хаягдлыг булшилдаг улс болох уу. Цөмийн энерги, үүсгүүрийг бид ашиглаж чаддаг болчихсон юм уу. Яагаад ийм зүйл оруулж ирж байгаа юм бэ.

 ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг: Эмнэлгийн рентген төхөөрөмжүүд, шалган нэвтрүүлэх төхөөрөмжүүдэд цацрагийн үүсгүүрүүд бий. 2009 онд батлагдсан Цөмийн энергийн тухай хуулинд цацраг идэвхит бодисыг булшлах гэдэг нь зөвхөн өөрийн орны хаягдлыг булшлах юм гээд заачихсан байгаа. Шинэ зүйл зохиож бичээгүй. Цөмийн энергийн хуулиараа зохицуулагдаж байгаа харилцаа. Яг энэ чиглэлийн зөвшөөрлийг өгч байгаа юу гэдэг нь тусдаа асуудал.

Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа: Монгол Улсад ашиглаж буй цацрагийн үүсгүүр, цөмийн бодистой холбоотой хаядлыг булшилахаар заасан. Гадны хаягдлыг авч ирж булах гэсэн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Та нар яагаад худлаа хэлээд байгаа юм бэ? Эмнэлгийн тоног төхөөрөмж буюу цацрагийн үүсгүүрүүдийг л аюулгүй болгох тухай заасан гэж худлаа яриад байх юм. 8.18-д “Цөмийн бодис импортолно, экспортолно, тээвэрлэнэ, хаягдлыг нь булшилна” гэж байна. “Хаягдлыг булшилна” гэдэг үг хоёр ч заалтан дээр байна. Энэ заалтуудаа уншаад үз, Монголоор байгаа.

error: Content is protected !!