No menu items!
HomeОнцлох үйл явдал"Цагаан нунтгийн найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна"

“Цагаан нунтгийн найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна”

-

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар “Эм Ди Си Пи компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн.

Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан”  гэлээ. 

Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Эм Ди Си Пи компанийн мах боловсруулах үйлдвэрийн гүний худгийн уснаас дээж авч, МХЕГ-ын харья Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид тавдугаар сарын 11-нд шинжлүүлсэн.

Тухайн гүний худгийн ус нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанар аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангахгүй байна” гэлээ. 

Уг үйлдвэрийн хэрэглэж байсан цагаан өнгийн уусмалын бодисын найрлагыг таних зорилгоор дээж авч, хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжлүүлсэн. 

Уг дүгнэлтээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдлын шаардлагыг мөн хангахгүй байгаа юм. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна” гэв.

Түүнчлэн тус компанийн махны шинжилгээнээс ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис илэрсэн нь тогтоогджээ. 

Тухайн махыг экспортод гаргахаар төлөвлөж байсан байна. Одоогийн байдлаар мах лацтай хэвээрээ байгаа талаар мэдээллээ. Шалгалтын эцсийн дүн гарсны дараа уг махыг устгах, хураах, улсын орлого болгох эсэхийг шийдэх аж. Гэмт хэргийн шинжтэй байх юм бол тусгай чиг үүргийн байгууллагад тус асуудал шилжинэ. 

Уг компанийн ажлын байрны дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Иймээс цаашид Эм Ди Си Пи компани өөрийн нэрээр махны үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг гэдгийг албаныхан хэлэв. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд