No menu items!
HomeЭрүүл мэнд"Төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурч, өнгөрөгч онд 19 тохиолдол бүртгэгдсэн"

“Төрөлхийн тэмбүүгийн өвчлөл буурч, өнгөрөгч онд 19 тохиолдол бүртгэгдсэн”

-

ХӨСҮТ-ийн ДОХ/ БЗДХ-ын Эмчилгээ, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Жүгдэржав БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвар ба урьдчилан сэргийлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

БЗДХ дэлхий дахинд төдийгүй манай оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд буурахгүй, тогтвортой өндөр түвшинд бүртгэгдэж байна. Харин сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр зонхилон тохиолддог заг хүйтэн, тэмбүүгийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарсан.

2019, 2020 онд “Тэмбүүг устгая” гэдэг үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлснээр төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурсан. 2020 онд төрөлхийн тэмбүүгийн 37 тохиолдол бүртгэдсэн бол 2021 онд 19 тохиолдол бүртгэгдсэн.

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд хийсэн тайлан мэдээгээр тэмбүү өвчний тархалт нийт хүн амын дунд нэг хувь орчим хувьтай.

ХДХВ-ын нийт 329 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд буюу гей залуусын дунд тархалт өндөр. Нийт тохиолдлын 80 орчим хувь нь энэ бүлэгт хамаарна.

БЗДХ зөвхөн ганц бие залуучуудын дунд бүртгэгдээд байна гэвэл өрөөсгөл. Жил тутам ойролцоо хувьтайгаар гэр бүлтэй хүмүүсийн дунд бүртгэгддэг. Гэр бүлтэй хүмүүс тохиолдлын бэлгийн хавьталд орох, бэлгэвч хэрэглэхгүй байх тохиолдол байгаад анхаарах хандуулах шаардлагатай.

БЗДХ-ын хүндрэл, хор уршиг жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог учраас жирэмсний хяналт маш чухал. Дутуу төрөлт, зулбалт, умайн гадуурх жирэмслэл, бусад хүндрэлүүдээс сэргийлэхийн тулд тэмбүү, ХДХВ, хүний хөхөнцөр вирус, бусад БЗДХ-ын илрүүлэг хийлгэх нь чухал.

БЗДХ/ХДХВ дамжих зам

Халдвар цусаар дамждаг тул шүдний эмнэлгээр үйлчлүүлэх, шивээс хийлгэх, жижиг гоо сайхны мэс ажиллабар хийлгэхдээ багажийн ариутгал, халдвар хамгаалллын дэглэмийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд бүлгээрээ нийлж шивээс хийлгэх тохиолдол байдаг тул эцэг, эхчүүд анхаараарай.

Сүүлийн жилүүдэд БЗДХ-ын эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, балархай явагддаг болсон учраас мэдэхгүйгээр хүндрүүлэх, бусдад тараах эрсдэл их байна.

Харин хэвийн бус ялгадас гарах, шээсний сүв хорсох, бэлгийн хавьтлын үед өвдөх, бэлэг эрхтэн орчмоор шархлаат тууралт гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрнэ.

БЗДХ-уудын хүндрэл нь үргүйдэл юм. Бэлгийн доод замд байсан халдварын тархалт дээш өгсөж явагсанаар бага аарцгийн эрхтнүүдэд архаг үрэсвэл явагддаг. Улмаар эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөг, бусад дайвар эрхтнүүдийн үрэвсэл, цаашлаад үргүйдэл бий болдог.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд