No menu items!
HomeНийгэмХүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахыг анхаарууллаа

Хүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахыг анхаарууллаа

-

Хүүхдийн баярын үеэр  бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг тул  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна.

Нэг. Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд 

1. Түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн бэлэгний орцод оруулахгүй байх, 

2. Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх,

3. Хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, 

4. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, 

5.“Хэрэглэгч барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх”-ийг хангаж ажиллах шаардлагатай байна. 

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, хэрэглэгчдийг хохироохгүй байхад анхаарч ажиллана уу.

Хоёр. Хэрэглэгчдэд 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасны дагуу Хэрэглэгч та аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зөвлөгөөг анхаарч худалдан авалт хийнэ үү. Үүнд: 

  • Худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний бүтээгдэхүүний хугацааг заавал шалгах,
  • Гадаад шинж байдлыг нь нягтлах, хөгц мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэх зэрэг шинжүүдийг шалгах,
  • Хаяг шошгод дараах мэдээллүүдийг багтсан байгаа эсэхийг нягтлах, Үүнд:
  1. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;
  2. Үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
  3. Хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;
  4. Хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;
  5. Хадгалах нөхцөл;
  6. Тэжээллэг чанар, орц, найрлага;
  7. Хэрэглэх арга;
  8. Гаж нөлөө, хориглох заалт зэрэг болно.

Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон

твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд