No menu items!
HomeОнцлох үйл явдалБНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэж, 350 ажиллах хүчин бэлтгэнэ

БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэж, 350 ажиллах хүчин бэлтгэнэ

-

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын хувьд БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газартай хамтран ажиллах хүч илгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 4500 иргэнийг бүртгэх аж. Бүртгэлийг ehalamj.mn системээр хийж, тоо гүйцсэн тохиолдолд систем автоматаар хаагдана. 

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг энэ сарын 26-ны өглөөний 09:00 цагаас цахимаар зохион байгуулах ба сонирхсон иргэд бүртгүүлэх боломж нээлттэй. Шалгалтыг наймдугаар сард батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулна. Ийнхүү онооны аргачлалаар 350 хүртэлх иргэнийг хүний нөөцөд бүртгэж, Солонгосын талаас ажил олгогч санал тавьсны үндсэн дээр гэрээ байгуулснаар Солонгос руу илгээгдэх ажил зохион байгуулагдана.

Шалгалтанд бүртгүүлэх иргэн 24 ам.доллар төлөх бөгөөд долдугаар сарын 1-нээс төлбөр нь 28 ам.доллар болж нэмэгдэх аж.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд